24-р хэсэг

6K 220 22
                                    

-Гэгээ-

"Жэжүүн" би инээн,ноён Ким-н гарыг өгзөгнөөсөө холдуулан цохилоо.

Өдрийн хоолны дараа бид гудамжаар алхах бөгөөд ноён Ким-н гар одоо ч өгзгөн дээр минь байх аж.Гараа өгзгөн дээр минь тавина эсвэл цохино.Энэ залуу гараа авах шинжгүй байна.Ноён Ким инээн эцэст нь гараа надтай салаавчлан хөтөллөө.Би тийм ч тухтай биш байсан ч хурууны үзүүрнээс гал авалцах цахилгаан гаран бүхэл биеэр минь тархаж,бүх л бодлыг минь сарниулж орхив.

"Би хувцас авч болох уу?" бид алхсаар би дэлгүүрийг харсаар ийнхүү хэллээ.

"Юунд?"

"Өмсөх гэж"

"Гэхдээ би чамайг миний хувцасыг өмссөн байхыг харах дуртай" хэмээн тэрээр хошуугаа унжуулан гарын минь арыг эрхий хуруугаараа илэх аж.

Би инээмсэглэлээ нуух гэж хичээсэн ч бүтсэнгүй.Үнэндээ надад таалагдаж байсан болохоор л тэр.Намайг эргэн залуу руу харахад тэрээр над руу хачин гэгч нь харж байх нь тэр.

"Бас дотуур хувцас?"

"Бид дараа нь дотуур хувцасыг чинь угаачихаж болно оо" хэмээн ноён Ким мөрөө хавчиад "Би зүгээр л гэр рүүгээ харьмаар байна" гээд хөмсгөө өргөв.

"Гэхдээ би удаан гадуур явмаар байна" би гоншигонох бөгөөд өөрийгөө ойрд ноён Ким-д маш их гоншигонож байгаагаа ойлголоо.Бас яагаад гэдгийг нь би мэдэж байв.

Тэр надаас ах,би түүний хажууд хүүхэд шиг санагддаг.Хачин л даа гэхдээ би түүний эргэн тойронд байхад тухтай санагдаж эхэлж байгаа бас түүнийг өдөр бүр харахыг хүсэх нь намайг галзууруулж байлаа.Би энэ новшид үнэхээр дурлаж байгаа гэхдээ тэр миний мэдрэмжинд хариулахгүй гэдэгт итгэлтэй байна.Тэр хариулсан байсан ч би түүнээс ч илүү гүн дурлачихсан болохоор би эцэст нь ялагдана.Ноён Ким бид хоёрын хийсэн мөрийнд би ялагдана гэдгийг дурдах ч хэрэггүй биз.

Мэдээж,би ялагдвал надад зүгээр.Би түүний хажууд байхыг хүссэн болохоор.Гэхдээ ийм зүйл болвол би хариугүй түүнд үнэхээр гүн дурлана гэдгийг ч бас мэднэ.Би ялагдахыг хүсэхгүй байгаа өөр нэг шалтгаан байгаа нь би ялагдахыг үзэн яддаг.

"Тэгээд бид гадуур юу хийх юм?" хэмээн ноён Ким асуулаа."Юу ч хийхгүй шүү дээ.Гэхдээ хэрвээ бид гэртээ байвал бид-"

Би хөтлөлцөх гараа өргөн түүний амыг дараад "Битгий чанга хэлээд бай ноён К-Жэжүүн"

"Би зүгээр л тэврэлдэнэ гэж хэлэх гэж байсан юм" тэрээр арьсыг минь шүргэн бувтнана.Одоо би түүнийг секс гэж хэлээгүйг нь мэдээд гараа буулгалаа."Нүцгэн"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now