-Гэгээ-
Энд гэрэл байх ч бүдэг ажээ.Энэ газар тийм ч их тавилагагүй бололтой.Жэжүүн нэг анги руу орон хаалганы цонхоор харвал маш олон ашигладахгүй ширээнүүд байх аж.Зарим нь шинэ,зарим нь эвдэрсэн.Дараа нь хажуу өрөө рүү орсоор намайг дагуулах бөгөөд энэ удаа олон самбар байх аж,зарим нь цэвэрхэн зарим нь бохир.Дахиад хажуу анги руу ороход овоолсон хайрцгаар дүүрэн танхим байв.
"Агуулах шиг л байх юм" Жэжүүн чимээгүйхэн хэлээд над руу харлаа.
"Тэгвэл яагаад намайг оруулсан юм бол?"
Найз залуу маань мөрөө хавчин "Магадгүй оюутнуудыг орох эрхийг хаахаа мартчихсан юм байгаа биз"
"Жэжэ..."
"Зүгээр ээ хүүхэлдэй.Би чамайг хамгаална за юу?" Жэжүүн над руу зөөлөн инээмсэглээд хамар,нүдний минь дунд үнслээ."Би чамд ямар ч юм болгохгүй"
"Надад энэ газар таалагдахгүй байна"
"Би чамайг хамгаална аа" тэрээр баттай гэгч нь давтан хэлэв.
"Хэрвээ хүн хүрээд ирвэл чамайг өөрөөсөө илүү намайг хамгаалж чадна гэдэгт чинь эргэлзэж л байна"
"Эхлээд би өөрийгөө идүүлээд чамайг зугтаалгах цаг авна" Жэжүүн нүдээ ч анивчихгүй хэлэв.Тэр үнэхээр энэ тал дээр нухацтай байгаа бололтой.
"Би тоглоогүй байна аа,би үнэхээр чамайг хорлохгүй"
"Би чамд үнэхээр их хайртай" би гэнэт хэлэн "Гэхдээ би үнэхээр-"
Жэжүүн намайг дахиад л үнсэх ажээ.Түүний зөөлөн гар миний нэг хацарнаас барин эрхий хуруугаараа чихний минь омгыг илэх бөгөөд намайг дуу алдахад тэрээр үнсэлтээ зогсоолоо.
"-яаж бодлуудаа хэлэхээ болихыг сурах хэрэгтэй" би найз залуугийнхаа үнсэлтээрээ таслагдчихгүй шиг нэг юм хэллээ.
"Би дараагийн удаа энийг түрүүлж хэлмээр байна" Жэжүүн хошуугаа унжуулах аж.Би түүний хүүхэд шиг үйлдэлд инээж орхилоо.Тэр мишээн,дахиад гарыг минь хөтлөөд барилгаар явах аж.
Улам явах тусам харанхуй болж байв.Жэжүүн биднийг гурван давхарт авчиран энд гэрэл бяцхан бүдэг тусна.Тэр булангаар эргэн нэгэн ангийн хаалга чимээгүйхэн онгойлгоход энэ анги овоорсон ширээгээр дүүрэн байлаа.Энд олон ширээ байсан болохоор би үнэхээр энэ газар сургуулийн агуулах гэдгийг эцэст нь ойлгов.
Жэжүүн ангийн арагшаа ширээнүүдийн ард очин харвал хаалганаас ямар ч байсан бид харагдахгүй юм байна.Жэжүүн цүнхийг минь ширээн дээр тавиад намайг шинэхэн ширээн дээр хэвтүүллээ.Тэрээр над руу тонгойн хоёр гараа миний толгойны хоёр талд тавилаа.Би нүдээ ч цавчихгүй царайлаг найз залуугаа ширтэн,энэ мөч үгүй болчих вий хэмээн айна.Жэжүүний уруулд ичсэн инээмсэглэл тодрон "Би" эрүүн дээр үнсэн "чамд" уруулаа шанаан дээр авчиран үнсэхэд би амьсгаагаа түгжиж байлаа."Хайртай" хэмээн хэлээд чихний омгон дээр минь үнслээ.Тэрээр инээхэд халуун амьсгал нь чих гижигдэн би инээж орхив.
"Би чиний инээдэнд хайртай" хэмээн хэлээд хүзүүгээ эргүүлэн над руу харлаа.Түүний харц надад энэ бүгд үнэн гэдгийг хэлэх аж."Би чамд хайртай" хэмээн давтан хэлэв.
"Би ч бас чамд хайртай Жэжүүн"
"Би чамд илүү их хайртай"
"Би тийм нялуун драма хэсгүүд хийхгүй ээ" би толгой сэгсэрлээ.
Жэжүүн инээн хүзүүнд нүүрээ шигтгэн "Би чамд үхтэл хайртай Квон Сэна"
"Тэрийгээ тахилын ширээн дээр хадгалаарай" би Жэжүүний үсээр тоглон хэллээ.Тэр толгойгоо хүзүүнээс минь огт хөдлөхгүй ширээ рүү авиран хажууд минь хэвтэв.
Тэрээр бэлхүүсээр минь ороон өөртөө ойртуулаад "Бид гэрлэсэн одоо байгаа хоёр ялгаа алга"
"Хэн чамтай гэрлэнэ гэж хэлсэн юм?"
"Хммм?" Жэжүүн над руу ёжтой инээмсэглэн хараад "Тэгээд чи Чанминтай гэрлэх юм уу?"
"Үхсэн нь дээр биз"
"Би бас тэгэж бодсон юм" тэрээр инээн,хөлөө надтай орооцолдуулан нүүрээ хүзүүнд минь нуух аж.
"Юу гээч" би түүний үсээр хуруугаа гүйлгэсээр гайхна."Бид гэртээ орон дээр илүү тухтай байтал яагаад энд тэврэлдэж хэвтээд байгаа юм?"
"Энэ бидний хоёр дахь ор болог хүүхэлдэй"
"Энэ бидний уулзах газар юм уу?"
Би түүний толгой дохихыг мэдэрлээ."Бид энд бараг л бүх зүйлийг хийж болно.Хэрвээ хоол хийхийг хүсвэл би газ,хайруулын таваг аваад ирье.Хайрыг бүтээхийг хүсвэл би хөнжил,дэр аваад ирье"
Би түүний секс хийх гэж хэлэхийн оронд хайрыг бүтээх гэж хэлснийг сонсоход зүрх минь хүчтэй цохилох нь тэр.Би түүгээр тоглохоор шийдэн "Чи хүсэж байна уу эсвэл би хүсэж байна уу?"
"Охиндоо чиний нэрийг өгөхийг харамсахад битгий хүргээрэй" Жэжүүн сүрдүүлэх аж.
"Авв,чи тэгнэ гэж үү?"
"Тийм ээ" тэр над руу харсаар толгой дохин "Би гурван хүүхэдтэй болмоор байна.Эхний хоёр нь бидний нэрийг авна гурав дахь хүүхдэд нь бид нэрээ холиод өгнө"
"Чи их хол зүйл бодож байна Жэжэ" би инээн түүний толгойг иллээ.
"Би тоглоогүй байна" тэрээр хурдхан шиг толгойгоо өргөн үргэлжлүүлэн ярих бөгөөд би түүнийг ширтэнэ.Түүний гар цамцан доогуур минь орон гэдсийг минь илээд "Хэрвээ чи жирэмснээс хамгаалах эмээ уухаа мартчихсан жирэмсэн гэж хэлвэл би чамтай гэрлээд чамайг асарна.Чи миний эхнэр-"
Миний инээд түүнийг яриаг таслаж орхилоо.Тэрээр хөмсөг зангидах аж.Би түүний цээжин дээр гараа тавин "Жэжэ,чи хэтэрхий хол яваад байна.Бид жилээс илүү болоогүй байна...чи дараагийн таван жил намайг тэвчиж чадах эсэхийг ч би мэдэхгүй-"
"Би юу хүсэж байгаагаа мэднэ хүүхэлдэй" Жэжүүн удаанаар уурлан "Би чамайг үлдсэн амьдралынхаа туршид ч чамайг өөрийн болгохыг хүсэж байгаагаа сайн мэдэж байна"
-Гэгээ-
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...