69-р хэсэг

2.9K 145 12
                                    

-Саруул-

Бидний хуримын өдөр ойртсоор хагас жилээс бага зэрэг их хоногууд үлдсэн байлаа. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Жэжүүн улам ихээр хөөрч баярлах аж. Харин би эсрэгээрээ. Илүү тайван мөртлөө айдастай мөн бухимдалтай болж байлаа. Жэжүүн намайг аз жаргалтай болгохын тулд бүхий л үед хуримын төлөвлөгөө гаргах, заах гэх мэт маш их зүйл хийсээр байв. Тэр стрессдэхгүй байх бөгөөд харин ч хөгжилтэй байгаа мэт харагдаж байлаа. Би түүнийг үнэхээр тийм байгаа байх гэж бодож байсан. Гэхдээ нэгэн шөнө сэрээд Жэжүүнийг нөүтбүүкнээс хуримдаа зориулан ямар нэг зүйл хайх зуураа шар айраг уугаад суухыг харах хүртлээ.

Түүний нөүтбүүкний ард хоёр хоосон шар айрагны шил байх бөгөөд хоосон хоолны ширээний ард ганцаараа суух түүнийг хараад зүрх минь базлах нь тэр. Жэжүүн намайг олж хараад яг л үргэлж байдаг шигээ инээмсэглэх аж. Энэ цаг мөчид түүний инээмсэглэл ядарчихсан харагдсан нь тэр яг л бүхий л эрч хүчээ шавхчихсан мэт харагдуулах ажээ. Тийм ч хэцүү биш ердийн асуудлаар зөрүүдлэж түүнд зөвхөн ачаа нэмсэндээ би аймшигтай байдлыг мэдэрч байна.

"Жэжүүн ор руугаа хүрээд ир ээ" Би унтлагын өрөөний хаалганы хажууд зогссоор түүнээс гуйлаа.
"Би зарим зүйлсийг судлах хэрэгтэй байна" тэр над руу толгойгоо эргүүлэн өөртөө итгэлтэй инээмсэглэлээр инээн
"Ор руугаа яв, хонгор минь. Би удахгүй очно, ойлгосон уу?" гэх нь тэр.
"Жэж--"
"Чи маргааш хичээлтэй, үгүй юмуу?" Гээд тэр над руу ширтлээ. Би санаа алдсаар харанхуй өрөөгөө орхин түүнийг шалгахаар очив. Тэр ширээг түлхэх нь тэр. Учир нь би тэгэж байж л түүний өвөр дээр сууна шүү дээ.
"Чи юу хийж байгаа юм?" тэр зөөлхнөөр инээмсэглэн толгойг минь илэхэд би түүний хүзүү рүү шигдлээ.
"Чамд туслаж байна" би бувтнасаар "Хэрвээ би чамд туславал чи хурдан дуусна, үгүй гэж үү?"

"Мхмм" тэр бувтнаад толгой дээр минь үнсэн бал сараараа очих газраа судлаж эхэллээ. Бид Япон, Хонг Конг, Сингапур, Тайланд явахаар төлөвлөсөн билээ.
"Намайг уучлаарай" хэмээн би гэнэт л бувтнав.
"Юунд?" Түүний нүд вэбсайтыг гүйлгэж харах ба гар нь цамцан доогуур минь орон нурууг минь илэх үедээ санаа зовнилтойгоор асуулаа.
"Чамд ачаа нэмсэнд"
Жэжүүн вэбсайтыг харахаа болоод над руу харлаа. Тэр над руу ширтэж байв. Түүний гар зөөлхнөөр нүүрийг минь барисаар надад ийнхүү амлалаа.
"Чи надад ачаа болохгүй, намайг сонсож байна уу?"
"Гэхдээ би-"
"Алив ээ, хүүхэлдэй минь" тэр нүүрийг минь илүү сайн харахын тулд хөдлөх нь тэр.
"Би чамд санаа тавихдаа дуртай байдаг. Чи надад хэрэгтэй гэдэгт би үнэхээр дуртай. Чамайг надад итгэж найдахад би дуртай байдаг. Хэрвээ чи надад ачаа болбол би маш дуртайгаар чамайг мөрөн дээрээ үүрнэ."

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now