59-р хэсэг

1.9K 138 17
                                    

-Гэгээ-

Жэжүүн рүү харвал тэрээр амаа жимийсэн байлаа.Мөн тэрээр юу ч ойлгоогүй аятай хөмсгөө өргөсөн байх аж.Зүрх минь цээжинд хүчтэй цохилон,би айж байв.Би айж бас гунигтай байна.Зүгээр л зугтаад гэр рүүгээ явмаар байна.Гэхдээ Жэжүүн асуудлаас зугтаад байдаг төрлийн хүн биш.

Жэжүүн надаас холдон бугуйнаас минь хүчтэй гэгч нь зуурах нь тэр.Тэрээр намайг ээж аавтайгаа уулзахаар чирсээр би гайхсандаа зөөлөн дуу алдав.Тэд биднийг аль хэдийн сэрсэн байгаад цочирдсон харагдана.Ээж нь бидэн рүү инээмсэглэсэн ч Жэжүүний аз жаргалгүй царайг харахдаа алга болов.

"Та хоёр юу ярьж байгаа юм?" Жэжүүн асуулаа."Энэ талаар ярилцацгаая ааваа" Би нөгөө гараараа түүнийг гарыг атган түүнийг аавдаа бүдүүлэг хандах хэрэггүй хэмээн санууллаа.

"Т-та хоёрыг сонсоно гэж мэдсэнгүй..." Аав нь дуугарлаа.

"Бид сонссон.Үнэндээ Сэна сонссон" хэмээн Жэжүүн над руу дохив.

"Би тайлбарлая"

Жэжүүн сандал татан суух бөгөөд ширээг тойроод олон сандал байсан ч тэрээр намайг өвөр дээрээ татан суулгах нь тэр.Тэгээд бэлхүүсээр минь тэврээд аав руугаа харан "Үргэлжлүүл"

"Тэгэхээр намайг 67той гэдгийг мэднэ биз дээ? Эгч нар чинь аль хэдийн гэр бүлтэй болчихсон,би чамайг ч бас болоосой гэж хүсэж байна.Ээж чинь надаас хэдэн насаар дүү.Би түүнийг хүлээснээс болоод бид оройтож гэрлэсэн" Жэжүүний уур арилсаар тайвшрах аж.

Аав нь үргэлжлүүлэн тайлбарлан "Би чамайг над шиг хүлээгээсэй гэж хүсэхгүй байна юу гээч тэгээд би та хоёрыг аль болох боломжоороо удахгүй гэрлээсэй л гэж хүсэж байна.Би чамайг эгч нартаа атаархаж эсвэл оройтож гэр бүлтэй болоосой гэж хүсэхгүй байна"

"Би Сэнаг эсэргүйцээгүй Жэжүүн.Надад тэр таалагдаж байна,тэр хөөрхөн ухаантай" би аавынх нь магтаалд улайж орхилоо."Бас хамгийн чухал зүйл бол тэр чамайг жаргалтай болгодог.Хэн ч тэрийг харж чадна.Мэдээж би энэ үерхлийг чинь эсэргүйцэхгүй.Зүгээр л та хоёрыг удахгүй гэрлэнэ гэж л найдаж байна"

Чимээгүй байдал бий боллоо.Би толгойгоо өргөн дээшээ харж зүрхлэсэнгүй.Хурцадмал байдал одоо ч байх бөгөөд би тавгүйтэж орхилоо.Жэжүүн гараа цамцан доогуур минь оруулан нурууг минь илэх аж.Мөн инээх нь тэр.

"25 нас хөгшин биш шүү дээ ааваа.Дээрээс нь чи намайг удахгүй гэрлүүлэхийг хүсэж байгаа ганц хүн нь биш.Хэрвээ би чаддаг бол би одоо ч гэрлэмээр байна.Гэхдээ Сэна бэлэн биш байна гэж хэлсэн,би түүнийг яаруулмааргүй байна"

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now