-Саруул-
Би өнөөдөр үнэхээр ямар ч хичээлдээ суухыг хүссэнгүй. Жэжүүний төрөлх нутгийг харснаас хойш Сөүлийн гудамжнууд дахь завгүй амьдрал тийм ч ихээр сэтгэлийг минь татахаа больсон. Гэвч энэ хичээлээ санах хангалттай сайн шалтгаан байсангүй миний ирц доошоо тэмдэглэгдсэн байлаа. Хэдийгээр миний эхний анги эхлэхэд цаг хүртэл зай байсан ч бид хоёр сургууль руу явж байв. Учир нь би автобусанд суухыг хүсээгүй юм.
Жэжүүн намайг оффистоо авчран цааш явах зуураа намайг өрөөндөө оруулав. Тав тухтай санагдах чимээгүй байдалд бид бие биенийхээ хажууд алхах бөгөөд бидний дунд жижигхэн зай л үлдсэн байлаа. Бид уран зохиолын барилгын хажуугаар явах агаад бидний өөдөөс нэгэн танил царай ирж буйг анзаарав. Чанмин.
Бид хангалттай ойрхон байх бөгөөд бид биенийхээ өмнө зогсож байв. Залуугийн нүд хэдэн хормын турш над руу ширтэх бөгөөд нүүрийг минь нэгд нэгэнгүй харах ажээ. Жэжүүн бага зэрэг хөдлөн цэвэрхнээр хоолойгоо засахад Чанмин түүн рүү анхаарлаа хандууллаа. "Oh, чи түүний найз залуу"
"Үгүй ээ новш гэж" гэсээр Жэжүүн дургүйцэн гараа солбив. "Сонс Чанмин" хэмээн Жэжүүн эхлэх агаад түүнийг шулуухнаар бүхнийг хэлнэ гэдгийг би мэдэж байв. Тэр үнэхээр мэдэрч буй бүхнээ нуудаг төрлийн хүн биш.
"Би чиний талаар зарим зүйлсийг сонссон мөн би үнэхээр өмчирхөг нэгэн биш-"
Би тоглоомтойгоор дооглон инээхэд найз залуу минь над руу ширтэх нь тэр. Би хурдхан шиг дооглосон байдлаа нуун хуурамчаар ханиалгалаа.
"- гэхдээ чи найз охиныг минь зовоохоо боливол би чамд талархах болно шүү"
Чанмины нүд бид хоёр руу ширтэх ажээ. Тэр юу ч хэлэлгүйгээр мөрөө огцом хөдөлгөх бөгөөд түүний уруулны булан өргөгдөж байв. Энэ нь Жэжүүнийг цухалдуулах нь харагдах агаад тэр мэдрэмтгий, цухалдуу нэгэн болж байлаа. Түүний нүд харанхуйлах хүртэл тэр Чанминыг эргэлзээгүй цохихыг хүсэж байсан юм. Намайг Жэжүүний гарт хүрэхэд тэр бага зэрэг биеэ суллаад гэнэт л намайг энд байгаа гэдгийг саналаа. Энэ хоёр залуу бие биен рүүгээ цоо ширтэх ба байдал хурцдаж байгаа нь мэдрэгдэж байв.
"Чанмин хён"
Хөндлөнгөөс хэн нэгэн оролцоход би дуу гарч буй зүг рүү толгойгоо эргүүллээ. Тэр хоёр ч мөн тэгэв. Би толгойгоо гилжийлгэхдээ Сэүнийг бидний зүг гүйн ирж байхыг хараад хөмсгөө зангидлаа. Тэр над руу ширтэх ба нүд нь гэрэлтэн харагдах аж. Түүнийг инээмсэглэхэд би буцаан инээмсэглэн даллалаа. Хэдийгээр их сургууль ороод хэдхэн долоо хоног болсон ч Сэүн надад өөрчлөгдсөн санагдаад байгаа. Түүний бие илүү чийрэг булчинлаг мөн ...гайхалтай болсон байв. Тэр үнэхээр том болжээ. Түүнийг насанд хүрсэн гэж тодорхойлоход хэцүү биш болсон байв. Гэхдээ үүнээс гадна түүнийг сургуульд нь байр суурь эзлүүлдэг бүжгүүд нь түүний биеийг илүү сайхан болгожээ.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...