63-р хэсэг

2.3K 139 13
                                    

-Саруул-

"Дуусчихсан уу?" Жэжүүн миний дуудлагыг авсныхаа дараагаар нь асуулаа.

Би инээсээр "Тийм ээ" гэх нь тэр.

Би түүнийг надтай ярингаа ажлаасаа гарч байгааг нь сонслоо. "Машин дээр уулзъя"

Бид утсаа салгацгаасныхаа дараагаар, өөрсдийн байгаа газраасаа уулзахаар тохирсон газар руугаа зүглэцгээж байлаа. Би машин дээр түрүүлж ирсэн ба намайг ирсэн мөчид машин онгойх нь тэр. Эргэн тойрон руугаа харахад Жэжүүн өөр ямар ч зүйл рүү биш над руу ширтэн зогсох ажээ. Түүний гарт машиных нь түлхүүр байх нь харагдав. Түүний урууланд инээмсэглэл тодорсон байсан учир би ч бас инээмсэглэж байлаа. Би машины хаалгыг онгойлгон суугаад арын суудал руу цүнхээ шидэв. Жэжүүн ч мөн удалгүй орж ирэн суулаа.

"Хээе" хэмээгээд тэр намайг үнсэхэд би гэнэт л түүний аман дотор гиншчихлээ. "Хэн нэгэн намайг харсандаа баярлаж байгаа бололтой" гээд тэр надаар тоглоод машинаа асаав.

Би инээн "Цаг ямагт, хонгор минь" гэв.

Жэжүүн над руу харан жуумалзлаа. Тэр гараа суудлын минь ард тавиад машинаа зогсоолоос гарахын тулд ухран толгойгоо эргүүлж байв. Би үргэлж л Жэжүүнийг үүнийг хийж байгааг нь харах дуртай байдаг. Учир нь тэр үнэхээр тачаангуй харагддаг юм. Үүнийг дурьдмааргүй байсан ч түүний эрүү үргэлж л сүр жавхлантай харагддаг ба цамцных нь цаанаас цээж нь үнэхээр хараал идсэн халуухан харагдаж байв. Би яг одоо түүний дээр гармаар байна.

"Тайвшир, эвэртэй туулай минь" Жэжүүн гараа буцаан үрүүл дээрээ тавихаасаа өмнө хөгжилтэйгээр ширтсээр жуумалзан хэллээ. Тэр машины зогсоолоос гарсан болохоор жолоондоо анхаарлаа хандуулж байв. "Би аль хэдийн чиний дурын шингэнийг үнэртээд эхэлчихлээ" гэж тэр хэллээ.

Хацар минь улайн би бувтнасаар "Энэ магадгүй миний цус байх"

Тэр инээсээр толгойгоо дохин "Мэдээж. Охид сарын тэмдэгийнхээ үеэр цусаар тавина шүү дээ" гэлээ.

"Зэвүүн амьтан" би хошуугаа цорвойлголоо. Тэр үсийг минь бага зэрэг сэгсийлгэхэд би түүнээс "Чиний ямар найзууд юм" гэж гайхан асуув.

"Би тэдэнтэй их сургуулиасаа өмнө танилцсан. Бид уух байх тиймээс такси барьсан нь дээр"

Бид гэртээ ирэн шүршүүрт орцгоон оройн хоолноос өмнө бэлэн болцгоосон байв. Жэжүүн намайг юу өмсөхөө мэддэггүйг минь мэддэг учир надад даашинз сонгож өглөө. Мөн би түүнд таалагдсан өндөр өсгийтийг өмсөв. 19 цаг 10 минут гэхэд бид замын хашлаганы хажууд такси барихаар зогсож байлаа. Оройн зоог 19 цаг 30д байв. Жэжүүн бид хоёр нэг нэгэндээ хүрэлгүйгээр таксины нэг талд суулаа.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now