-Гэгээ-
Өдрийн хоолны дараа Жэжүүний ээж биднийг хөршөөрөө дагуулан гарахаар боллоо.Би үнэхээр Жэжүүнийг ямар орчинд өссөн болоо гэдгийг харахыг хүссэн болохоор бид жаргалтайгаас ч илүү байлаа.Бид хөтлөлцсөөр байшингаас гаран алхсаар Жэжүүн,ээж бид хоёрын дунд явна.
"Тэгээд Сэна чамайг хэвийн болтол чинь юу хийсэн юм?"
Жэжүүн ээж рүүгээ нүдээ эргүүлэн би инээж орхилоо."Би хэзээ ч ижил хүйстэн байгаагүй"
Гэхдээ ээж нь бидний зүг ирэх хэн нэгэн даллан инээмсэглэж байсан болохоор Жэжүүнийг сонссонгүй."Жунхо" хэмээн орилоно.
Жэжүүн над руу харан мөрөө хавчлаа.Тэр эрэгтэйг бидэн дээр ирэхэд бид дороо зогсов.Тэр Жэжүүний ээжтэй чацуу байх.Тэр хүн Жэжүүнийг хэсэг зуур харж байгаад танисан бололтой "Жэжүүн?"
"Сайн байна уу,авга ах Жунхо" Жэжүүн мишээн үл ялиг бөхийлөө.
"Чи хэзээ ирсэн юм?" тэр ийнхүү асуусаар над руу харан Жэжүүн рүү дэггүй гэгч нь инээмсэглээд "Бас охинтой?"
"Цочирдож байгаа биз?" Жэжүүний ээж хэлэн "Бас бид хүүгийнхээ бэлгийн чиг хандлагын талаар тосгоныхонтой уулзалт хийх хэрэгтэй гэж бодож байна"
"Үнэхээр үүү??" Жэжүүн орилон,том нүдээр ээж рүүгээ харах аж.Тэрээр ичсэндээ уулга алдан "Ээжээ..."
"Юу?" Ээж нь инээн "Бид өмнө нь чамайг охинтой цуг байхыг харж байгаагүй.Эгч нар чинь гэрлэхээсээ тоо тоомшгүй л залуус авчирч байсан тэгээд чамд юу болсон юм болоо л гэж санаа зовсон"
Найз залуу маань зөвхөн надад сонсогдохоор зөөлөн гаслахад би инээн Жэжүүний мөрийг илнэ.
"Магадгүй бид өнөө орой бяцхан үдэшлэг хийж болох юм" авга ах нь хэлэн "Юно ч бас одоо сүй тавьсан гэсэн.Энэ чуулган шиг л болно"
"Сайхан юм аа" Жэжүүний ээж толгой дохин "Магадгүй хэдхэн гэр бүлийн хүрээнд?"
Томчууд оройн үдэшлэгний талаар ярих хооронд бид тэднээс холдон явлаа.Биднийг хөршийн хавь газраас холдоход Жэжүүн хоолойгоо засан,би инээн гарыг нь атгав.
"Энэ ичмээр юм болох нь ээ" тэрээр бувтнан,нүүрээ таглах нь тэр.
"Магадгүй хөгжилтэй"
Жэжүүн гараа буулган намайг ширтээд "Чи одоо өвчтэй хүн нь байж надад зөвлөгөө өгөөд байгаа чамайг харъя л даа"
Би хошуугаа унжуулан доод уруулаа хазан түүн рүү хамгийн шилдэгээрээ харахад тэрээр хамраа үрчийлгэн намайг татан тэвэрлээ.Бид алхахаа болих ажээ.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanficКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...