+7-р хэсэг +

10.9K 368 39
                                    


Хамаг бие минь өвдөж байсан болохоор нойрондоо дийлдэн, өнөөдрийн бэлтгэлээ таслахаар шийдлээ. Би бүтэлгүй амьтан гэдгээ мэднэ ээ. Ноён Ким-н уран зохиолын хичээлийг таслаад, 4-р цагийн дундуур сургууль дээр ирлээ. Ээж намайг хоцорсон гэж загнасан ч энэ удаа зүгээр өнгөрөөсөн юм.

Намайг шүүгээнээсээ эд зүйлсээ авж байхад нэгэн гар биеэр минь ороон орж ирэн гэдэснээс минь хөх рүү минь гүйх нь тэр. Би толгойгоо эргүүлэн ийм үйлдэл гаргаж чадах цорын ганц хүн буюу ноён Ким рүү муухай харлаа. Би түүний гэдэс рүү нь тохойлдон түлхээд "Хараал идсэн гаж донтон" хэмээн түүнд сонсогдохоор чимээгүйхэн хэллээ.

"Чи миний хичээлд ирсэнгүй" тэрээр хөмсгөө өргөн, элгээ тэвэрлээ.Түүний булчинлаг цээж хар цамцных нь цаанаас нэвт харагдах бөгөөд ноён Ким тийм ч жаргалтай харагдсангүй.

"Би ядраад байна" хэмээн би хариулан, номоо авлаа.

"Чамайг шийтгэх хэрэгтэй юм байна"

Би түүн рүү муухай хараад "Хатагтай Тэ ч гэсэн намайг шийтгэж байгааг та хараа биз дээ"

Ноён Ким цаашаа явсаар миний хэлснийг үл тоон "Сургуулийн дараа уулзъя бяцхан хатагтай"

Тэр одоо өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм бэ? Эргэн тойрноор минь эргэлдээд халуухан үйлдлүүд хийгээд л намайг захираад байх юм. Там руугаа тонилоосой билээ. 4-р цаг дуусахад би анги руугаа орсон бөгөөд хүүхдүүд над руу цочирдсон байртай харах ажээ. Тэд намайг сургууль дээр ирэхгүй гэж л бодсон байх. Ирмээргүй байсан ч ээжээс болоод л энд байна.

"Ноён Ким чамайг хайж байна" нэгэн хөвгүүн хажууд минь ирэн хэллээ. Ноён Ким гэх нэрийг сонсоод ойролцоо зогсож байсан охид над руу сонирхсон байртай харах нь тэр.

Би толгой дохиод "Тийм ээ,би аль хэдийн уулзчихсан, баярлалаа"

Тэр зүгээр дээ хэмээн толгойгоо дохих аж. Би суудал дээрээ суусан бөгөөд хөл маань өвдөн, бие маань чичирч байв. Бэлтгэл хийсний сайн зүйл нь би илүү сайн төвлөрдөг бас бие минь сул дорой болчихдог. Магадгүй би өдөр бүр үргэлжлүүлэн бэлтгэл хийх хэрэгтэй юм байна. Хажуугаар нь хэрвээ дараагийн бэлтгэл дээр бие минь шархтай байвал би илүү сул болно гэсэн үг. Энэ ч муу шүү.

Би өөртөө залхуурах бас сул дорой байхаа больж оронд нь өдөр бүр эрт босон бэлтгэл хийнэ амласан.Би өөрөөрөө бахархаж байна шүү. Би Ноён Ким-н өрөө рүү ирэхдээ өмнө минь болж буй дүр зургаас болж хөмсөг зангидаж байлаа. Багш үнэхээр уурласан бас яг л харсан бүх зүйлээ шатаах гэж байгаа аятай харагдаж байлаа.Бас түүний хажууд нэг охин байх бөгөөд цамцныхаа дээд хэсгийн товчийг тайлсан байх агаад ягаан хөхний даруулга нь ил гарах ажээ. Энд юу болох бол гэхээс би гайхаж байлаа.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now