-Саруул-
Жэжүүн цээжиндээ толгойг минь наан өвчин орсон өгзгийг минь массажлах ажээ. Үнэхээр их өвдөж байсан тул би чимээгүйхэн уйлж байлаа.
Жэжүүнийг үүнд уучлал гуйн ингэж байгаа гэдгийг би мэдэж байв. Түүний үйл хөдлөл нь бүхнийг харуулах агаад тэр хэтэрхий их уучлал гуйж байлаа.
Гурав дахь үе эхлэж байх үед тэр намайг анх удаа л ширүүнээр үнсэхдээ энэ бүхнийг зогсоов. Учир нь Жэжүүн миний хэл, аман дотор урсах цусыг амтлаад өөрийгөө хэт хол явсан гэдгээ мэдсэн юм.
"Намайг уучлаарай, хүүхэлдэй минь" түүний хоолой чичирсээр ингэж хэлсэн билээ.
"Намайг үнэхээр уучлаарай"
Би юу ч хэлсэнгүй. Би чадахгүй нь. Хэлж чадаж байсан ч би юу ч хэлэхийг хүсэхгүй байв. Гэвч би энэ шөнө Жэжүүн унтахдаа намайг тэврэхийг нь зөвшөөрсөн байлаа.
Намайг сэрэхэд Жэжүүн аль хэдийн ажилдаа явсан байсан учир би Чанёол руу залгав. Миний биеийн хаа саагүй хөндүүр байлаа. Би сандал дээр байх Жэжүүний цамцыг авахаар оролдон гараа сунгав. Би Чанёолыг намайг авахыг хүлээж байх зуураа нүцгэн биен дээрээ тэр цамцыг өмслөө.
"Юу болоов?" гэх Чанёолын бүдүүн дуу сонсогдох нь тэр.
"Чанёол" миний хоолой сул агаад өрөвдөлтэй сонсогдох ажээ. "Гадуур гармаар байна уу?"
"Чи нэг л сайн сонсогдохгүй байх чинь, хонгор минь... Хэрвээ чи хүсч байвал бид гарж болох л юм"
Хэдийгээр тэр намайг харахгүй ч би толгойгоо дохиж байлаа.
"Тиймээ, хурдан ирээрэй"
12 минутын дотор Чанёол зайрмаг болон чипстэй хамт гэрийн гадаа ирсэн байлаа. Тэр хаалганы кодыг асуун надаас тусламж хүсэх нь тэр. Би унтлагын өрөөнөөсөө орилон түүнд кодыг хэлэв. Чанёол орж ирэн миний байгаа байдлыг хараад сандран над руу ирлээ.
Би шууд л орилов. Учир нь тэнд миний цустай шүлс болсон дэр мөн цустай цагаан хэрэглэл байсан юм. Гэвч Чанёол хажууд минь суугаад намайг өөртөө наан тэврэх нь тэр.
"Жэжүүн хён ингэсэн үү?" хэмээн Чанёол зөөлхнөөр асуух ч уур хилэн мэдрэгдэж байв.
"Энэ миний буруу байсан юм" гэж би толгойгоо сэгсэрсээр хэллээ."Чиний буруу байсан эсэх нь хамаагүй, тэр ийм зүйл хийх ёсгүй байсан юм" гэж Чанёол хэлэв.
Намайг дахин чимээгүйхэн уйлж эхлэхэд тэр санаа алдлаа.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...