31-р хэсэг

4K 212 30
                                    

-Гэгээ-

Каин хуруу хацар дээр минь гүйх бөгөөд нулимсыг минь арчих ажээ.Тэрээр санаа алдаад хөнжлөөр хучсаар намайг өөртөө татан тэвэрлээ.Ихэнхдээ би түүхээ яриад,Каи тусалж чадахгүй гэдгээ мэддэг болохоор бид юу ч ярьсангүй.Гэхдээ би түүнийг хажууд минь байгаад л үнэхээр баяртай байна.Тэр миний зүрхэнд нь байгаа хоосон нүхийг нөхөж байгаа юм шиг түүнтэй байхад сайхан байдаг.

Би ноён Ким-тэй уулзсаныхаа дараа Сэүн,Каи хоёр дээр эргэж ирээд юу ч дуугарсангүй.Чанёол ч бас тэнд байсан бас өөртөө итгэлтэй байгаа нь зэвүүг минь хүргэж орхисон юм.Ноён Ким Чанёолын сайн найз болохоор тэр энэ уулзалтын ард байгаа.Гэхдээ тэгвэл би юу юм? Би ч бас түүний сайн найз биш үү? Тэр ч бас намайг хамгаалах ёстой биш гэж үү? Ямар ч байсан би одоо ч түүнийг бүхэл өдөржин үл тоож,түүнд уурласнаа мэдэгдэж байгаа юм.

Бид Сэүний бэртлийг эмчилснийхээ дараа ганцхан надад зориулж гадуур гарахаар бид гэр рүүгээ явсан юм.Манай эцэг эх намайг сэтгэлээр унасан байгааг мэдсэн бас миний сайн найз эрэгтэй гэдгийг мэдээгүй ч Каин гэр рүү явуулсан хэрэг.

Би Сэүн,Каи хоёрт эв тэнцүү хайртай гэхдээ шинэ шархтай байгаа Сэүнд садаа болохыг хүсээгүй юм.Хажуугаар нь би тэр хоёртой секс хийх хэмжээнд хол явж байгаагүй ч Сэүн Каис ч илүү надад хүрэх дуртай бас донтой.

Аль хэдийн орой болчихсон байхад би сайн унтаж чадсангүй.Өмнө нь унтсан л даа гэхдээ 15 минутын дараа Каи үсийг минь илсээр сэрээчихлээ.Одоо үүрийн 2 цаг болж байх бөгөөд Каи духан дээр минь уруулаа наан хуруу нь үсээр минь гүйнэ."Юу гээч хайраа? Маргаашийн хичээлээ таслацгаая.Чамайг эрт сэрнэ гэж бодохгүй байна" хэмээн тэрээр ярьсаар уруул нь үл ялиг гижигдэнэ.

Би толгой дохин,түүнтэй хэрэлдэхээс ч ядарч байлаа.Унтах болгондоо цочиж сэрээд байв.Тэр болгондоо Каиг сэрээгээд байсан болохоор аймшигтай санагдана.Гэхдээ Каи нурууг минь илэн,хүчтэй цохилох зүрхийг минь тайвшруулах бөгөөд намайг унтуулахаар бүүвэйлэх аж.Би эцэст нь унтаж чадлаа.

Дахиад сэрэхэд нүүр минь өрөөнд тусах нарны гэрлээс Каин цээжинд нуугдана.Каин гүнзгий амьсгал намайг тайвшруулж байлаа.Ямар ч хувиралгүй оюн ухаан минь ноён Ким рүү шилжин,би шокноос болж бага зэрэг уулга алдав.Азаар Каи сэрсэнгүй.

Би Сэүн,Каи хоёрт анх уулзсанаасаа ч илүү хайртай.Залуус минь хувьд үнэхээр чухал ялангуяа Сэүн.Гэхдээ надад ноён Ким-с салах хугацаа хэрэгтэй гэдгийг тэд мэднэ.Тэд замын минь алхам бүрт хайр,сайхан үгс,дэмжлэгээр намайг ороож байдаг.Бас тэд намайг хайрладаг шиг би ч бас тэднийг хайрлана гэдгээ мэддэг юм.Гэхдээ одоо ноён Ким дахиад гараад ирчихсэн,яг л усны далан нурчихсан юм шиг л байна.Бүхэл мэдрэмж минь цутгаж эхлэн,би живж байна.

♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"Where stories live. Discover now