-Гэгээ-
Томоохон албан тушаалтай багш нар төгсөлтийн баярт оролцож байлаа.Мэдээж Жэжүүн уран зохиолын тэнхимын дарга нь биш.Гэхдээ тэр энд ирсэн ч бусад багш нартай тайзан дээр биш миний сүйт залуу,ирээдүйн нөхрийн хувьд үзэгчдийн дунд сууж байгаа билээ.Эцэг эх маань ч бас ирсэн,тэднийг хамтдаа сууж байгаа гэдэгт итгэлтэй байна.Би дипломоо авах гээд тайзан дээр гарахдаа тэднийг олж харж чадсангүй.Би бараг л амьсгалахгүй байлаа.Би хууль ёсны бичиг баримтан дээрээ гарын үсэг зурахдаа үнэхээр сандарч байв.Бас газар шүргэхээр урт даашинзтай байсан болохоор торж уначихгүйг хичээнэ.
"Хөөе" Энжи хэлэхэд би түүний хоосон харцаар ширтэнэ.Тэр нүдээ эргэлдүүлээд намайг өөртөө татан "Сэргээрэй,бид дараа нь шууд явах хэрэгтэй"
Би толгой дохилоо.Би түүнийг ойлгож байна.Жэжүүнийг над руу инээмсэглэхийг харах хүртлээ би ямар ч ухаангүй байсан юм.Бид төгсөлтийнхээ зургийг авхуулсны дараа гадаа зогсох аж.Эцэг эх,Жэжүүн намайг олон хүн дундаас олсон нь үнэхээр сайхан санагдана.
"Баяр хүргэе" Жэжүүн бувтнаад,хөнгөхөн уруул дээр минь үнсэв.Ээж аавын урд хэтрүүлж болохгүй.
"Үр минь" Ээж уйлан,Жэжүүнийг тохиолдож орхилоо.Жэжүүнийг гараа үрж байх хооронд аав нуруу нь цохиход тэрээр өвдсөндөө орилж орхив.Ээж над руу гүйж ирэн "Би үнэхээр чамаараараа бахархаж байна,хонгор охин минь"
"Миний ээлж" Аав ээжийг ташаанаас нь барин холдуулах бөгөөд ээж яг л цавуу шиг арай гэж саллаа.Аав намайг өөрийнхөө алдарт тэврэлтийг хийлээ.Жэжүүний тэврэлтийн амтанд орох хүртэл миний хамгийн дуртай тэврэлт байсан юм."Үнэхээр сайн байна,галзуу охин минь"
"За за" Ээж бидэн дээр ирэн "Машиндаа суу эсвэл бид хоцорлоо" гээд Энжи рүү харан "Энжи,чи бидэнтэй явах уу?"
"За" Энжи хариу орилоод найз,гэр бүлээ сүүлийн тэврээд бидэнтэй нэгдлээ."Явцгаая,явцгаая" тэр үнэхээр догдолсон сонсогдоно.
Аав жолоо барьж,ээж хажууд нь суух бөгөөд би ард Жэжүүн,Энжи хоёрын голд сууж байлаа.Хурим зохион байгуулж буй далайн эрэг рүү явахад ямар ч замын түгжрэлгүй бол цаг хагас явна.Би төгсөлтийнхээ даашинзыг тайлсаар Жэжүүн надад туслах аж.Би цагаан даашинзаа өмсөх бөгөөд Жэжүүн хар хослол,цагаан цамц өмссөн байв.Бидний үндсэн хуримнаас илүү бяцхан хүлээн авалт болохоор бид тийм ч сүртэй хувцас өмсөөгүй.
Жэжүүн хуруугаараа хүзүүг минь хөнгөхөн илэх бөгөөд би түүний хүрэлтэнд л халуу дүүгээд явчихав.Тэгээд мөрөн дээр минь үнсээд надаас төгсөлтийн даашинзын аван эвхлээ.
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanficКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...