-Гэгээ-
"Сайн уу" Сэүн зааланд орж ирэн амьгүй мэт ийнхүү мэндлэн араас нь 2 хөвгүүд даган орлоо.
Би тэдэн рүү гайхсан байртай харан "Та нарт юу тохиолдсон юм?"
Тэд миний өмнө суун элстэй шуудай цохихыг минь харсаар хэн ч хариулсангүй.Би тэднийг хэт их бэлтгэл хийсэн гэж бодож байна.Хэдэн залуус орж ирэхэд манай гурван залуус өнөөх орж ирсэн залуу руу муухай харах ажээ.Тэд хэдэн залуус надтай мэндлэхэд Сэүн над руу муухай харах нь тэр.
"Чи фэн клубтэй болжээ" Чанёол Сэүнийг ямар нэг зүйл хэлэхээс өмнө өнөөх залуусыг харсаар хэллээ.
Би бувтнан тэдэнд дахиад өөр зүйл битгий хэл хэмээн анхаарууллаа.Удалгүй ноён Ким орж ирэв.Зааланд хэдэн хүн байх бөгөөд тэрээр өмнөх шигээ нээлттэй биш байх аж.Гэхдээ би үргэлж л түүний над руу тоглох харцыг нь харж байлаа.
"Чи боксын хичээл заах уу?" орж ирсэн залуусын нэг нь орилоход би тэдэн рүү муухай харах бол миний найзууд бас ноён Ким сонирхон тэдэн рүү гайхсан байртай харлаа.
"Үгүй" би сүүлийн удаа хүчтэй цохин хариугаа хэллээ.Каи ямар нэгэн зүйл санан хэлэх хүртэл тэр залуу надтай сээтэгнэж байсан юм.
"Манай гэрт боксын бээлий байгаа.Маргааш бэлтгэл хийцгээе"
Миний нүд гэрэлтэн би хар үстэй залуу руу харлаа."Үнэхээр үү? Чи бокс мэдэх юм уу?"
Каи ичин инээмсэглэн "Бага зэрэг...чиний бодсон шиг сайн биш ээ"
"Би чамд заана аа" би мишээн,шинэ хамтрагчтай болсондоо сэтгэл хангалуун байлаа.
"Юу? Би чамаас асуухад чи татгалзсан" өнөөх гадаанаас орж ирсэн залуу орилох ажээ.
Бүгд гүйлтийн зам дээр гүйх залуу руу харлаа.Ноён Ким удаан гэгч нь шүгэлдэн,би түүн рүү харвал тэр над руу харан ёжтой инээмсэглэх нь тэр.
"Каи! Чи охин хүүхдэд ялагдаад байна" Чанёол уйдсан өнгөөр ийнхүү хэллээ.
"Гэхдээ энэ чинь охин!" Каи миний цохилтоос бултан,хаах зуураа ийнхүү тайлбарлалаа.
Би аман дотроо үглэн түүний гэдэс рүү хүчтэй цохиод "Каи! Би чамайг харж үзэхгүй шүү,чи ч энийгээ мэдэж байгаа тэгэхээр одоо миний хүйсийг мартаад эрэгтэйлэг бай!"
YOU ARE READING
♣Түүний харанхуй тал♣ "COMPLETE"
FanfictionКим Жэжүүн бол Квон Сэнагийн шинэ сургуулийн уран зохиолын багш.Тэр төгс гэхдээ үнэхээр үнэхээр хүйтэн нэгэн.Түүний хичээл сонирхолтой байдаг гэхдээ тэр хэн нэгэнтэй харилцахдаа хар сүүдэр рүү чирэгдэж буй мэт харагддаг юм.Учир битүүлэг байдлаа орхи...