18

2K 290 30
                                    

Том том цасан ширхгүүд хаялж салхи жиндүүхэн үлээнэ. Хүүхдүүд цасаар тоглож цангинасан инээд хана нэвтлэн дуулдаж байв. Хичээлдээ ч анхаарахгүй том цонхоор ширтэн суух шаргал үстийн сулбагар байдал Сэүнийг бүр залхааж орхиод байлаа. Жимин Жонгүгтэй сүүлд таарсанаас хойш долоо хоног нүд эрмэхийн зуурт л өнгөрсөн юм.

" Жимин аа! "

Цүнхээ мөрлөн үүрээд алхах шаргал үстийн араас Сэүн орилоход тэрээр залхуутай нь аргагүй эргэн харав. Хүйтэн зүйл нүүрийг нь чангахан цохин буусанд Жимин цочиж орхив. Арай хийн л нүдээ нээж нүүрэнд нь хайлан урсах цасыг амтлахдаа улбар үстийг элгээ тэврэн газраар өнхрөхийг харлаа. Хэн нэгэн альфагаас болж сэтгэлээр уначихсан байхад Сэүн хүртэл нэмэрлэн шоолох нь гомдолтой санагдаж цээж нь түнхэлзээд ирэв. Нулимс нь мэлтэлзэж хамрын самсаа нь шархирах үед Жимин цүнхээ ууртай гэгч нь газар шидээд багахан дуу гарган гаслахад Сэүн түүнийг юу юугүй уйлж орилохыг нь мэдэн газраас өндийхдөө өмнөхөөсөө арай ахиун цас авч дахиад л нүүр рүү нь шидэж орхилоо. Энэ удаад Жимин уйлж гомдоллох биш бүр гайхаж цочирдов. Учир нь түүнийг муухай харж нүдэнд нь нулимс цийлэгнээд эхэлхэд Сэүн шууд л энгэртээ тэврээд аргадах ёстой шүү дээ. Өөр рүү нь нүдээ бүлтийлгэн ширтэх шаргал үстийг хараад Сэүн улам л түүнийг өдөн шоглоно.

- Алив ээ чи том болсон гэсэн биз дээ. Хэр том болсоныг чинь харъя л даа!

Сэүн дахин цас авч бөөрөнхийлөөд шидэхэд Жимин ухаан орон хор шар нь хөдөлж жижигхэн гараараа чадлынхаа хэрээр цас авч шидэв. Гэвч анхны удаа тул бүтэлгүйтэн өнөөх шидсэн цас нь өөрийнх нь дээрээс будран орох нь тэр.

- Хаха чи цасаа бөөрөнхийлөхгүй бол яаж намайг онох юм. Аргагүй эрхийн тэнэг мочи!

- Би тэнэг биш!

- Үжүжү тийм үү тэгвэл яагаад уйлах гээд байгаа юм, уйллаа, уйллаа даа

Сэүны өдөөн хатгалалтанд шаргал үст байж ядан уурлаад дахин цас авч хичээнгүйлэн бөөрөнхийлж байгаад улбар үстийн зүг шидлээ. Эхэндээ уурлаж ямар ч барьцгүй шидэж байснаа сүүлдээ инээд алдан хөгжилдөж хэдий даарч байсан ч хүйтэн цасанд өнхөрч тоглохдоо жаргалтай байлаа. Тэр өмнө нь огт цасаар тоглож байгаагүй учраас Сэүнтэй хөөцөлдөн цасаар байлдах нь түүнийг эргээд өхөөрдөм Жимин болгож байсан юм.

- Надад баригдах юм бол нүүрийг чинь цасаар угаана шүү!

- Намайг цасаар угаавал би уйлна шүү!

Lusso PerleWhere stories live. Discover now