17

2.2K 251 76
                                    

Танил болсон модон ширээн дээр алтлаг болон мөнгөлөг шатрын хөлгүүд нүүдэл хийнэ. Пак ноёны хөмсөг багахан зангирч харц нь нухацтай байхыг харахад тэр тийм ч сайхан ааштай биш байгаа бололтой.

" Жимин Жонгүгт их дасжээ. Та яах бодолтой байна? "

" Дассан сэтгэл яавал мартдаг гэж бодож байна? "

Чанёолын асуултанд асуултаар хариулбал тэрээр юу хэлэхээ бодол хийлэв. Үнэндээ тохирох хариулт байхгүй аж. Нэгэнт дассан сэтгэл холдон одсон ч саналгалзах тул хэрвээ тэр сэтгэлийг дүүргэж чадах өөр хүн гарч ирдэггүй л юм бол мартах аргагүй юм. Ялангуяа энэ Пак Жимин бол!

" Сүүнд ус хийчихвэл устай сүү болно. Устай сүүнээс яаж усыг нь ялгаж авах билээ. "

Чанёол морио нүүлгэн аавынхаа тэмээг идэхдээ хэллээ.

Чанёолын зөв байв. Жимины сэтгэл сүү шиг л цагаан. Түүний хир буртаггүй цагаахан сэтгэлд толбо суулгахгүйн төлөө тэр ч , түүний эцэг ч хичээсээр ирсэн шүү дээ. Жимин бүрэг ичимхий бас өөрийн амьдралд өөр нэгнийг оруулдаггүй байтал Бэкхён болон ихрүүдэд тун амархан хаалгаа нээчихсэн. Гэвч нээсэн шигээ буцааж гаргахгүй нь харамсалтай. Жимин өөрийн гэж үзсэн хүмүүсээ чин сэтгэлээсээ нандигнадаг нэгэн гэдгийг Чанёол мэддэг учраас санаа нь зовох аж.

" Сүүнээс усыг ялгаж чадахгүй бол асгачхад л болно. Тэгээд шинийг хийнэ. Жиминыг Жонгүгаас холдуулахад түүний орыг Сэүн хангалттай дүүргэх байх. "

" Нялх балчираасаа хамт өсчихөөд байхад л Жонгүг амьдралд нь орж ирсэн. Сэүн хэрвээ хангалттай байсан бол Жимины сэтгэлд Жонгүгын байр суурь гарахгүй л байсан даа "

" Хүн гэдэг чинь эцсийн эцэст өрөвч сэтгэлээсээ болж үхдэг амьтан. Жонгүгт дассан байж болох ч Сэүныг хаяж чадах юм шиг байна уу? Чиний дүүд тийм хувиа хичээсэн зан байхгүй. Би ч тэгж өсгөөгүй. "

Пак ноён ганц л үйлдлээр тоглоомоо дуусгахаар шийдэн тэргээ нүүж ноёныг нь мадлаж орхилоо.

" Жонгүгыг хүргэнээ болгох дуртай байгаа ч Жон ноёныг худаа болгомооргүй байна. Хэрвээ Жонгүг хүүгийн минь төлөө эцгийнхээ овгоос татгалздаггүй юм бол Жимин түүнд хэчнээн дассан нь хамаа байхгүй салгах л болно. "

" Жимин танд гомдохгүй гэж үү? "

" Жиминд өөрийнх нь төлөө юуг ч хаяж чаддаг хүн хэрэгтэй. Тийм хүнийг олох хүртлээ би хүүгээ хэдэн ч удаа гомдоож, хэчнээн их ч байсан үзэн ядуулахад бэлэн. "

Lusso PerleWhere stories live. Discover now