26

2K 244 26
                                    

Урин цаг ирж Сувдан цагаан хотод цэцэгс дэлгэрч эхэлжээ. Нахиалж эхэлсэн моддын мөчирнүүд нарны гэрэлд үзэсгэлэнтэй харагдана. Сэүн өөрийнх нь өнгө адил улбар шараар нахиалсан мөчрийг сонжин эрхий хуруугаараа болгоомжлон илбэх аж. Түүнд нахиалж буй цэцгийн дэлбээ дэндүү эмзэг агаад зөөлхөн мэдрэгдэхэд энэ яг л Жимины хацар шиг санагдан түүний нүүрэнд багахан мишээл тодорчээ.

Хөвсгөр шаргал үс, цасан цагаан арьс, зөөлхөн улаан уруул, гялалзсан бор нүд бүхий бяцхан хөвгүүний дүр төрх нүдийг нь таглан дэргэд нь үгүй байтал үнэр нь үнэртэх шиг болоход Сэүн хүндхэн санааширч саяхан л мишээж байсан уруул нь завьжаа зуун урвайв. Өтгөн хөмсөг нь атирч тайван байсан аура нь догшрон нэг л тухгүй болчих нь тэр. Жимин түүний урмыг ингэтэл нь хугалжээ.

Саяхан л шаргал үст түүний амар амгалан, баяр баясал нь байсан сан. Бодвол инээдэг, тэвэрвэл дулаацдаг, сонсвол тайвширдаг тийм нэг диваажин.

Сая л тэр түүний халуун дулаан гэр, ганцаардлаас нь авардаг тэнгэр элч нь байв. Бодвол мишээж, тэвэрвэл дүүрч, сонсвол тайтгардаг тийм нэг увидас.

Заарын ялдам үнэр гааны хүчилд дарагдаж цасан цагаан арьсан дээр улаан мөр үлдэх хүртэл Жимин түүний хувьд хүрч боломгүй, хүртэж зүрхлэмгүй хориот бүс байв. Гэвч дурлаад хүссэн ч амтлаагүй уруул, шунаад хүссэн ч илбээгүй бие эзнээ олоод ирэхийн цагт дэлбээлж байсан цэцэг хагдарч тэр нандин нэгний тийм торгон үнэ цэн тоосонд дарагдаж орхисон юм. Энэ үнэхээр хүйтэн мэдрэмж байсан. Урам хугарч итгэл алдрах нь үнэндээ хайргүй түүнээс хайр гуйхаас ч хүнд байсан. Цус царцаж зүрх зогсоод бодол хоосорч тархи дүнгнээд зүүд эзгүйрч сэтгэл дундарсан. Сэүны хувьд Жимины ширхэг үс нь ч чухал байсан аж.

Өнгөрсөнд:

Бүрэнхий өвлийн шөнөөр дан цамцтай зогсох улбар үст. Тэрээр хэдийн шөнө дунд болсон ч гэртээ ирээгүй байгаа шаргал үстэд санаагаа чилээн байж сууж ядахдаа цэлгэр том тагтан дээр хаалга бараадан зогсжээ. Жихүүн салхи цамцыг нь нэвтэлж цээжинд нь нэвчээд яс махыг нь хөлдөөх мэт дааруулж байсан ч чичирсэн эрүүгээ үл тоон тэвчээртэй гэгч нь зогсоно. Улмаар хоёр цаг орчмын дараа танил машин харшийн үүдэнд ирж дотроос нь хамгаас их үзэн яддаг дүр төрх зурайсанд тэр шүд зуун гараа зангиджээ. Жимин Жонгүг руу далласаар харш руу ороход Сэүн ч мөн өрөөнд орж ирлээ. Том хөвсгөр орны хөлд суун удахгүй орж ирэх нэгнийг хүлээхэд тийм ч удалгүй шаргал үст гэтсээр орж ирэх нь тэр.

Lusso PerleWhere stories live. Discover now