33

1.8K 241 59
                                    

Хаврын бороо зөөлөн зүсэрч хүйтэн салхи намуухан исгэрэх үдшээр талбайн голд бөмбөг өгшиглөх чимээ тасралтгүй үргэлжилнэ. Удаан зүсэрсэн борооноос болж хувцас нь нэвт норж хором ч амраагүй бэлтгэлийн улмаас хүнд амьсгаатах залуус дээр хүчирхэг аура мэдрэгдэж зочид ирсэнийг илтгэнэ.

" Тэдний бэлтгэл дуусчхаагүй юм уу?"

Жонгүгын үнэрийг авсан Жимин гайхан хэлэхэд Инү ч мөн гайхсан янзтай " Мингюүгийн аура мэдрэгдэж байна " хэмээн эргэн тойрноо ажиглан харна.

" Урилгагүй зочид ирж байгаа бололтой. Нэлээд олуулаа. "

Бэкхён бөмбөгөө өшиглөн гоал орохыг нь харчхаад " Сайны дохио ч биш дээ " хэмээн ярвайна.

" Сагсных байж хөл бөмбөгийн өмсгөл өмсчхөж. Тоглодог гэдгийг нь мэдээгүй юм байна "

Талбайн үүдээр орж ирэх альфа нар дундаас өөрийн залууг олж харахдаа Инү ийн гайхах ба Жэхёныг ч бас адил өмсгөлтэйг анзааран " Тэд бид нартай халз үзэх гээд байгаа юм уу?" гэх нь Бэкхёны инээдийг хүргэж орхив.

" Хүрээд ир л дээ, хумхын тоос болтол нь өшиглөөд өгье! "

Бэкхён дороо дэвхцэн бие халаалт хийхэд Инү ч мөн дуурайх бол бусад гишүүд яахаа үл мэднэ. Гагцхүү шаргал үст л тэдний бухимдуу аураг мэдрэн түгших аж.

" Альфа омегатай тоглох нь байж боломгүй тэнэглэл. Хүчний хувьд тэнгэр газар шиг байхад! "

Жимин дуулдах шахам бувтнах ба багаа ахлан урд явах Жонгүг болон хамгийн хойно альфа нараас зайдуу алхах Сэүныг ээлжлэн хараад "Дундаа тоглох гэж байгаа юм болов уу " гэвэл Бэкхён түүний хажууд ирж зогсон эрүүгээ имрээд " Магадгүй мөрийтэй тоглоом? " хэмээн Жимины адилаар Сэүн болон Жонгүгын зүг харц шидлэв.

" Хаврын салхи хүйтэн шүү, ханиад хүрвэл яана! "

Жонгүг алхаан дундаа үүргэвчээ уудлан цамцаа аваад шаргал үстийн өмнө ирэн өмсүүлэхэд үргэлж тохиолддог шигээ Жимины жижигхэн биенд цамц нь дэндүү томдох аж.

" Үс чинь урт ургачихжээ. Боохгүй бол нүдэнд чинь тээртээ шүү дээ "

Жонгүг өөрийн үсний боолтыг аваад шаргал үстийн нойтон үсийг хойш самнан боов.

Жонгүг: Хөөрхөн байна

Жимин: Больж үз

Жонгүг: Хөөе битгий л дээ!

Lusso PerleWhere stories live. Discover now