Гүн цэнхэр тэнгэр, алтан шаргал нар тэгээд цэлийх далай. Том жижиг хөлөг онгоцууд, үе үе үзэгдэх далайн хав бас ганц хоёроор дүүлэх шувууд. Эв хавгүй хэр нь тэгш хэмд баригдсан намхан байшингууд, цэгцтэй зассан модон сандалнууд бас нэг модноос нөгөөд шилжин гүйх хэрэмнүүд. Зураасан зураг шиг энэ улсын дэргэд Сувдан улс дэндүү давчуу ажээ.
Жимин багадаа л энд ирж байсан учир танихгүй улсад багагүй сандралтай явах бөгөөд хувиар авсан сургуулиа олно гэдэг амаргүй байлаа.
" Уучлаарай эрхмээ, бизнес удирдлагын салбар нь хаана юм бол? "
Шаргал үст сургуулийнхаа маршрутыг харуулан лавлахад залуу түүн рүү тийм гэхийн аргагүй хачинаар ширтэв. Буржгар хар үс, нумарсан өтгөн хөмсөг, давхраагүй боловч хурц том нүд, өндөр хамар, хөмхий зуусан уруул. Жимин түүний айдас хүргэм ширүүн харцнаас эмээн таг хөшиж орхих бол залуу түүний нүднээс харцаа үл салгана.
" А-Альфа? "
Жимин түүнээс таагүй аура мэдэрч хөл нь салганаж эхлэхэд чичирхийлсэн дуугаараа өршөөл эрэн дуудав. Тэр түүний хэзээ ч учирч байгаагүй бие арзайм аймшигтай ауратай нэгэн байсан юм.
Тайлбарлахад төвөгтэй, төсөөлөхөд бэрх.
У Сэүн л түүний мэддэг хамгийн хүчирхэг нэгэн байлаа. Гэтэл тэр түүнээс ч хүчирхэг бас Жон Жонгүг шиг түрэмгий санагдана. Амьсгалыг нь сонсоход л хамаг бие суларч орхино. Харц төдийхөнд нь бүрэн удирдуулна. Жиминд энэ бүх мэдрэмжүүд, тэр бүх бодлууд огт таалагдсангүй.
" Намайг дагаад яв! "
Эцэст нь дотрыг нь ярах мэт аймшигтай өтгөн дуу чихэнд нь дуулдахгүйгээр тархин дотор нь тушаах мэт сонсогдоход Жимин өөрөө ч ойлгох сэхээгүй уйлчих шахав. Түүний нүдний болор, хоолойн өнгө тэр байтугай амьсгал бүхнийг нь үзэн ядмаар. Жимин түүнийг танихгүй хэр нь, гэмгүй атлаа л түүний сүр хүчнээс айж байлаа.
" Энэ танай тэнхим. Орж болно. "
Үл таних альфа түүнийг орхин цааш явахад шар үст биеийг нь хүлсэн олсноос суларсан мэт доош унав. Арай хийн уужуу амьсгал авч учиргүй дэлсэх зүрхэн дээрээ гараа тавьлаа. Тэгээд тэр нэг л зүйлд бат итгэсэн нь тэр альфа түүний тэсч чадах хүч чадал биш байсан. Тэр түүний дэргэдүүр зөрж өнгөрөх ч аргагүй хар шуурга шиг нэгэн байсан. Дахиж учирмааргүй, харц тулгармааргүй нэгэн.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...