" Гэрлэхийг чинь зөвшөөрч байна. Албан ёсоор хуримыг чинь хийж өгөх болохоор гэртээ ир! "
Ким ноёны гэнэтийн айлчлалт хосуудад том айдас өгсөн ч төсөөлөөгүй шийдвэр нь бүр ч сандаргаж орхив. Инү итгэж ядсандаа Мингюү рүү нэг харж Ким ноён руу нэг харж бүлтэлзэх бол Мингюү эсрэгээр огтхон ч сандарсангүй. Гагцхүү эцгийнхээ чухам ямар новшийн зүйл сэдээд байгааг л тааж ядаж байв.
" Инү түрүүлээд унтаж бай, би энэ хүнийг гаргаж өгчхөөд ирье "
Мингюү Инүг өрөө рүү нь түлхэхэд тэрээр байн, байн эргэж харсаар цааш явав. Ким ноён хүүгийнхээ хурц шийдэмгий харцнаас уур хилэн мэдрэхдээ багахан жуумалзах бөгөөд ийм чадварлаг хүүгээ нийгмийн хамгийн доод давхаргын нэгэнд дурласанд бухимдаж байлаа.
К.ноён: Чи намайг эцгээ гэж хүндлэхээ больжээ.
Мингюү: Гэрээ орхихдоо л би бүх зүйлээс татгалзсан. Таны хүү байхаас хүртэл.
К.ноён: 18 жил би чамайг өсгөхдөө ийм харгис сэтгэл гаргах хэмжээний хайрлаж өсгөсөн гэж үү?
Мингюү: Та хүүгээ биш хожим үнэд хүрэх амьд гахай л тэжээсэн байх. Харамсалтай нь би хүн байхыг сонгосон.
Мингюү эцэг рүүгээ хөмсөг зангидсан ширүүн төрхөөрөө ширтсээр байх бөгөөд үргэлжлүүлэн " Ямар санаа агуулж ирсэнийг чинь мэдэхгүй ч сайн зүйл биш гэдгийг мэдэж байна. Тиймээс бид эргэж очихгүй. Та ч дахиж ирэх хэрэггүй, одоо яв! " гэвэл Ким ноён даруй босч ирэн шууд л цохиод авах нь тэр.
К.ноён: Би чамд бууж өгч байхад чи миний өөдөөс яаж оодорч чадав! Намайг биш юмаа гэхэд эхийгээ бодохгүй байна уу!
Мингюү: Түүнийг надтай хамт амьдрахыг хүсвэл хэзээд тосч авна гэдгийг дамжуулаарай.
К.ноён: За яахав. Хүссэнээрээ амьдарч л бай. Би чамд амьдрал тийм амар эд биш гэдгийг ойлгуулаад өгнө өө. Тэр үед чи над дээр ичих ч үгүй амь гуйж ирэх биз!
Ким ноён түүн рүү хуруугаараа чичин " Санаж яваарай, миний тусыг үгүйлэх үедээ чи миний хүү биш болсон гэдгээ! " гэсээр мөрлөн гарч одов.
" Албаар гуйлгах гэж ямар гай тарьж өгөхийг нь таашгүй нь. Түүнд л битгий хүрээсэй. "
Мингюү Инүгийн өрөөний хаалгыг ширтэн хэлээд гарав. Гадаа бүрий болж одод хаа нэг анивчиж үзэгдэнэ. Тэрээр гараа халааслан зам уруудаж алхах бөгөөд ойрд Югём болон ихрүүдтэй цугларч зугаацаагүй талаараа бодон тэднийг цуглуулж сэтгэлээ засахаар шийджээ.

YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...