Lusso Perle хотод айлчилсан бас нэгэн өвлийн шөнө. Сая, сая одод саран дэнлүүгээ тойрч гялалзаад салхи хүртэл нойрссон бололтой тогтуун шөнө байлаа.
Энд тэнд хөөрхөн чимэглэсэн байшингуудын хонх жингнэж хүн бүхэн л баяр хөөртэй хэр нь тун завгүй гүйлдэж кафе, кофе шопууд эд ачаалалтай ажиллаж харагдах аж. Гишгих бүрт шрр~ хэмээн хоржигнон дуугарах цасан дээр зэрэгцэн алхах дөрвөн хөлний гутлын мөр үлдэнэ.
" Даарч байгаа биз дээ? "
Мингюү хамар нь ув улаан болчихсон залуу руу мишээгээд гарнаас нь хөтлөн кафед оров. Халуун уур болон сайхан үнэр өөдөөс нь сэвхийн үлээхэд тэд бээрсэнээ сая л мэдсэн бололтой цочис хийх нь тэр.
" Тэнд суух уу? Цонхтой ойрхон байснаас галтай ойрхон байсан нь дээр биз. "
Мингюү модон ширээнд очин суувал Инү ч араас нь даган урд нь гарч суулаа. Түүний даарч бээрсэн байр байдал нь тэднийг нэлээд удаан алхсан гэдгийг илтгэнэ.
" Хоёр экспересо ав- "
" Үгүй ээ, надад зүгээр эрдэнэ шишийн цай өгчих "
Инү Мингюүгийн үгийг таслан яарч хэлэхэд хар үст түүн рүү хөмсгөө өргөн харав.
" Чи хэзээ кофеноос татгалздаг болчихсон юм ? "
" З-Зүгээр л би кофе уумааргүй байсан юм. "
" Сонин л юм "
Үүнээс цааш тэдний дунд дахин яриа өрнөлгүй суусаар захиалга нь ирэв. Эргэн тойронд суух хүмүүс бүгд л нам гүмхэн ярилцаж чанга чимээ шуугиан гаргаж бусдын тав тухыг алдагдуулахаас зайлсхийж байх нь энэ хотын иргэд хэчнээн боловсон гэдгийг илтгэж байлаа.
Инү аягатай цайгаа балган тусгалд нь өөрийгөө ширтэнэ. Тэр Мингюүд " Чи удахгүй аав болно " гэж хэлэхийг маш их хүсэх хэр нь бас хэлэхээс айх аж. Хоолойнд нь тулсан үгсийг шуудхан хэлээд гаргах амархан мэт боловч уруул нь огт хөдөлж өгөхгүй түүнийг зовооно.
Хэрвээ хүлээн зөвшөөрөхгүй байвал яах вэ?
Хөсөр хаяад дахин хэзээ ч уулзаж чадахааргүй болвол яах вэ?
Хүүхдээ авхуулж халуун оргих хэвлий нь хоосон болчихвол яах вэ?
Энэ ч талаар бодож тэр ч зүйлд санаа зовж суухдаа гэнэт л хацарт нь хүрсэн хүйтэн гар түүнийг цочоон үй олон сөрөг бодлоос нь салгаж орхив.

YOU ARE READING
Lusso Perle
Fiksi PenggemarНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...