Өршөөл хожимдоход хайр дуусдаг. Гомдсоор, гомдсоор дасах үед сэтгэл хөдлөл үгүй болж үг, үйлдэл үнэ цэнээ алддаг юм. Хайр тэр үед л төгсдөг.Хайр үхэхэд, тавьж явуулахад зүрхнээс явж дурсамжинд амьдардаг юм. Нэгнээ үүрд алдсан байсан ч үзэн ядалтгүй зүрх сэтгэл дурсамжаа тэгж нандигнадаг. Гэвч цөхрөлөө барж тэвчээрээ алдсан хайр үзэн ядалт, гомдлоор хоолловол тэр хайр дурсамжинд ч үхэж сарнидаг. Мартахыг хүсч эхлэхэд л тархи зүрхээ дийлдэг юм.
Хүйтэн шөнүүд үргэлжилсээр байсан. Жимин эмнэлгийн ор ямар хүйтнийг, төмөр мэс ямар аймшигтайг, тэрийг дотор нь хийхэд ямар их өвддөг болохыг мэдэрч үзсэн өдрөөс өдийг хүртэлх шөнүүдэд түгшсэн хэвээр байгаа. Хэвлийдээ гараа тавьхаас эмээж эмнэлгийн үнэр одоо ч хамар цоргиж байгааг үзэн ядна.
" Энэ цэгийг харж байна уу? Чиний хүүхэд, ийм бяцхан жаахан амьтан эрүүл бойжиж байна. Тэгсэн ч авхуулах юм уу? "
" Тиймээ, аваад өг. Яг одоо дотроос минь үгүй хий, гуйж байна! "
Дав хийн цочив. Түрхэн зуур дуг хийхдээ өөрийн хэлсэн үгс, хийсэн үйлдлээс цэрвэн сэрж хар дарсан зүүдэндээ амьсгалаа булаалгах шахав. Хэдхэн өдрийн өмнөх энэ явдал хэсэгтээ өөрийг нь орхихгүйг ойлгон түгшихдээ Жонгүгт мянга нэг дэхь удаагаа гомдож мянган удаа уучилсан сэтгэлээ мянга нэг дэхь удаагаа зориулж чадахгүй гэдгээ мэдрэнэ.
" Бос, хичээлдээ явъя. Хэвтсээр байвал эцэг чинь мэдчихнэ шүү. "
Түүнийг нүдээ анин тарчлах зуур жүрж ханхлуулсан нэгний хөндий дуу чихийг нь дэлсэв.
" Босож чадахгүй байна "
Жимин аядуухан хэлэх ба одоо ч нүдээ аньсан хэвээр.
" Хүслээрээ л бол. Бидний гэрлэлт хүртэл ямар нэг асуудал гаргахгүй байвал чиний хэргийг хэн ч мэдэхгүй үлдэнэ. Хичээвэл сайн юм сан! "
Сэүн урьдных шигээ дотно дуугаар бус танихгүй мэт нэгний дуугаар захирангуй хэлчхээд хаалга тас хийн хааж орхисон. Тэр Жиминыг ойлгохыг хүсэхгүй байсан юм. Ойлгож бас дахин ойлгосоор залхчихсан. Жиминыг эмнэлэг бараадаж зүрхэлсэнд, ирээд удаагүй бяцхан амьтныг буцаагаад явуулах зоригтой байсанд нь, хийсэн үйлдлийнхээ араас дусал нулимс ч урсгаагүйд нь урам хугарсан хэрэг. Маргаангүй хайртай нь үнэн учраас л тэр түүнийг дэргэдээ үлдээж байгаа юм. Үгүй бол тийм харгис үйлдэлд нь эргэж ч харалгүй орхих байсан аж.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...