Орилж хашхичих чимээ ямар нэг зүйлийн эвдрэлтэй хамт дуулдан манан мэт татсан утаанд зөвхөн сүүдэр л үзэгдэнэ. Өрөө бүхэлдээ тамхины утаанд живсэн байх аж. Хоолой хорсгом энэ өрөөнд хоёр хүн байх ба нэг нь ахимаг насных ба нэлээд бухимдалтай байв. Авч шидсэн сандалныхаа хөлд гараа урж орхисон бололтой эрхий хурууных нь ойролцоо цус гарсан харагдана. Мингюү аавынхаа тавгүй байдлыг үл тоож чадна хэмээн бодсон ч одоо бол хүнд амьсгалж нүүр нь бүхэлдээ улайсан эр юу юугүй цус харвачих мэт муу харагдаж байсанд сэтгэл нь түгшиж эхэлжээ.
Мингюү: Аав -
Ким ноён: Амаа тат! Нэг муу гудамжны золбин нохойг авчирчхаад гэрлэнэ гэлээ гэнэ ээ? Хэн чамд зөвшөөрсөн юм! Өдийг хүртэл чиний төлөө махаа зулгааж зүтгэхдээ ийм зүйл үзнэ гэж зүүдэлж ч явсангүй. Ийм юм болох ёсгүй. БОЛОХГҮЙ ГЭЭД БАЙНА!
Мингюү: Урмыг тань хугалсанд уучлаарай. Гэхдээ та юу ч гэж хэлсэн миний бодол өөрчлөгдөхгүй.
Ким ноён: Тийм үү? Заза тэгээд овгоос минь нэрээ хасуулаад яв л даа. Гэхдээ энэ гэрийн босгыг давж гарсан яг тэр мөчөөс чи миний хүү байхаа болиод зогсохгүй Сувдан хот байтугай энэ улсын ямар ч алга дарам газарт чи болоод чиний тэр зулбасага гишгиж чадахгүйг санаарай!
Ахимаг насны эр хуруугаараа чичин байж шүдээ сийгүүлэн хэлэв. Өтгөн хөмсөг нь нумарч хурц нүд нь ширүүнээр харах ба хэдий хөгширсөн ч хүчирхэг аура нь Мингюүг чичиргэх хэмжээний хүчтэй аж. Түүний үс бууралтаж духанд нь хэдэн үрчлээс гарсанаас биш залуу насных нь уур омог болоод шунал бас хүч чадал нь хэвээрээ. Мингюү өөрийг нь үргэлж л яг ийм ширүүнээр хардаг байсан эцгээ өөрийн тогтуун нүдээр бодлогоширон ширтэнэ. Хэдий нөхцөл байдал муу байгаа ч тэр аавынхаа залуу үеийг одоогынхтой нь харьцуулж хэзээд өөрийнх нь хүчирхэг эр зоригтон байсан аавыгаа хайрлан зогсоно.
Мингюү: Ааваа та огтхон ч өөрчлөгдөөгүй байна. Цаашдаа ч өөрчлөгдөхгүй байх. Үргэлж миний биширч явдаг эр зоригтон хэвээр л байх биз. Би танаас хүчтэй байхыг, хүсэл мөрөөдөлтэй байхыг, тэрнийхээ төлөө тэмцдэг байхыг, эрх мэдлээр хэрхэн тоглохыг, амьдралаа яаж нуруундаа үүрэхийг, альфа байхын мөн чанарыг сурсан. Гэхдээ ааваа энэ би биш. Таны хүү тань шиг эр зоригтон биш. Атгандаа алт атгачихаад эрх мэдлээр наймаалцдаг эрэмгий хурц ухаантан ч биш. Би хэзээ ч таны хүссэн тань шиг нэгэн болж чадахгүй. Үүндээ би танаас түмэн өршөөл эрье.

YOU ARE READING
Lusso Perle
أدب الهواةНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...