15

2.1K 267 77
                                    

Lusso Perle хотын хамгийн алдартай уралдаан эхэлж хүн бүр уухайн хашхирна. Бүгд л бооцоо тавьсан бугаа дэмжин орилолдож дүн өвлийн хүйтэнд даарахаа ч үл хайхрах аж. Гацуур модод гоёлоо өмсөж шинэ жилийн дуу намуухан эгшиглэх цэнгэлдэхэд халуун шоколад, кофены үнэртэй хамт амтат жигнэмгүүд ч мөн худалдаалагдаж байв.

" Даарч байна уу? Алив наашаа наалдаад суучих "

Сэүн Жимины мөрөөр тэврэн суухад Жонгүг ч мөн мөчөөгөө өгөлгүй наалдан гараа Сэүны гаран дээр давхарлуулан Жиминыг тэврэв.

" Кофе уух уу? "

" Шоколад уух уу? "

Тэд зэрэг асуухад кофе ууж чаддаггүй Жимин халуун шоколад сонгосноор Сэүн ялалтын инээмсэглэл тодрууллаа.

" Жигнэмэг идмээр байна уу? "

" Эрдэнэ шиш идэх үү? "

Тэд дахин зэрэг асуухад гурлин бүтээгдэхүүнд дургүй учраас шаргал үст эрдэнэ шишийг сонгож Жонгүгыг дахин нэг сэтгэлээр унагааж орхилоо.

" Гэрэл асдаг сувениэр авах уу? "

" Чихмэл авах уу? "

Хөвгүүд уралдан асуухад Жиминд их л зугаатай байгаа учир хоёр алгаа хавсран инээгээд алийг нь авахаа бодно. Хар үст дахиад ялагдчихгүй юм сан гэж залбирах нь холгүй ширтэх бол улбар үст өөртөө тун итгэлтэй байх аж.

" Би чихмэл авлаа. "

Сэүн яг л өөр шиг нь харагдах 2 метрийн урттай том хөвсгөр бамбаруушийг авч өгөхөд Жимин дороо үсэрсээр тэврэн суув. Гэвч тэр чихмэлийнхээ араас харагдахаа больчихсонд хошуу нь гэртээ хүрэх хэмжээний сунаж орхилоо.

" Алив голдоо хийчих. Том болохоор эвтэйхэн суулгачихвал унахгүй шүү дээ "

Сэүн боломжийг дор нь ашиглан Жимин Жонгүг хоёрын дунд өнөөх том бамбаруушаа суулгавал Жимины цорвойсон хошуу чихэндээ хүрэх нь холгүй инээнэ.

Жонгүгыг ирсэн цагаасаа хойш бүтэлгүйтэхийг харсан Жэхён толгой сэгсрэн шогширч ядаж ганц үг хэлж сэтгэл санааг нь дээшлүүлэх санаатай " Энэ бамбарууш яг л та хоёрын хүүхэд шиг харагдаж байна шүү " гээд "Хар даа Жиминние, Жонгүг бол аав баавгай, Жимин ээж баавгай харин энэ хүүхэд бамбарууш " гэв.

Жиминд яг л гурван баавгай шиг санагдсан учраас хацар нь ягаарч Жонгүг рүү харж ч чадахгүй доош харан хуруугаараа тоглохыг хараад Жонгүг инээхээ ер болисонгүй.

Lusso PerleWhere stories live. Discover now