Сувдан хотын спортын өдөрлөгүүд эхэлж сургууль бүр үүнд бэлдэн шаргуу бэлтгэл хийнэ. Хавар бүр зохиогддог энэхүү спорт өдөрлөгөөр Сувдан улсын муж, хотууд шилдгүүдээ тодруулан эцсийн шатанд нийслэл хотдоо цугларч цомын төлөө өрсөлддөг билээ. Үүний жишгээр Жимин, Жонгүг нарын ч бэлтгэл эхэлж завгүй өдрүүдийг өнгөрүүлж байгаа юм.
Хаврын спорт өдөрлөгийн бусад тэмцээнээс ялгарах онцлог нь альфа, омега нарын түвшинг ялгаж тусад нь өрсөлдүүлдэг учир энэ нь сургуулиудын холимог гишүүдтэй багт багахан хүндрэл авчирдаг. Тэд омега болон альфа тамирчдаа ялгаж дутсан тоогоо нөхөхийн тулд бусад сурагчид дундаа сонгон шалгаруулалт хийх шаардлагатай учраас цаг алдахын сацуу тоо нөхөж орсон сурагчид үндсэн сурагчдаас чадвараараа илт дутмаг байдаг аж.
Хөл бөмбөгийн альфа багт Жонгүг, Югём дээр тэдний дээд ангийн сурагчид болох Жон Хусог, Жэксон Ванг болон дунд ангийнхнаас хэдэн сурагчид ирсэн ч сэлгээний тамирчид дутуугаас үүдэн өнөөдөр сонгон шалгаруулалт явуулж байгаа. Үүнтэй адилаар омега бүрэлдэхүүний багт ч хүн дутмаг учраас Бэкхён, Жимин нарын баг шалгаруулалтыг шүүхээр ирсэн байв.
" Чи энд юу хийж байгаа юм! "
Жонгүг тайван байсан сэтгэлзүй нь улбар үстээс болж тавгүйтэхийг мэдрэн шүдээ зуух ба түүний хөл бөмбөгийн өмсгөл дургүйг нь хангалттай хүргэх аж.
" Надаас айх айдас чинь нүдийг чинь тагалчихсан уу? Зорилго маань тодорхой байхад асуух чинь тэнгэр ямар өнгөтэйг мэддэггүйтэй адил байна!"
Сэүн жуумалзах ба Жонгүгын тогтворгүй аураг мэдрэхдээ доогтой гэгч нь инээнэ. Түүнд Сэүнд алдах вий гэж айх өчнөөн зүйлс байгааг мэддэгийн хувьд улбар үст өөртөө хэт өндөр итгэлтэй байдгийг хэлэх нь зөв биз ээ.
" Санаа бүү зов, надад чиний байр суурийг булаах бодол алга "
Тэдний дунд үүссэн хурц байдлыг ажиглах Жиминыг нүдний булангаараа харан хэлэх ба "Тэгээд ч би өөрөө хүрээд ирэх зүйлийн араас хөөцөлддөггүй" гэх нь тэр.
Жонгүг Жимины зүг харахдаа түүний нүднээс асар их санаа зовнилыг мэдрэв. Тэр өөрийн омегагаа зөвхөн өөрт нь санаа зовдог байгаасай гэж хүсэхдээ үргэлж түүний анхаарлыг хуваалцдаг улбар үстийг тонилгох хүслээ дарж ядах бөгөөд өтгөн хөмсгөө нумруулан хэлээрээ хацраа түлхсээр улбар үстийн нүүрэнд хэдэн см ойртлоо.

YOU ARE READING
Lusso Perle
Fiksi PenggemarНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...