Шөнө дундын саран нимгэн хөшиг зүсэн тусч сүүмгэр гэрлийн тусгалд шаргал үст тайван нойрсоно. Пак ноёны нойр хулжих нь санаа зовох сэтгэлийн зовиур багагүй байгаатай холбоотой тул тэрээр унтах гэж хичээхийн оронд бяцхан хүүгээ ширтэн суухыг илүүд үзжээ.
" Жаахан юм сан, хамгийн сайнаараа харж хандахыг хичээсэн ч хэвлийд нь бяцхан зүрх цохилуулж орхидог би ч муу эцэг юм даа "
Пак ноён өөртөө сэтгэл дундуур байж хүү болон эхнэрийнхээ өмнө гэмшиж байв. Тэр үргэлж эхнэртээ болон омега хүүдээ тэднийг үргэлж гоц анхаарч, хамгаалж байхаа бардам амладаг байсан юм. Харин Чанёолд " Омега бол орчлон хорвоо дээр хамгийн их хайрлагдах ёстой хүмүүс " гэж сургасаар ирсэн.
Пак овогтын талаар товчхон бөгөөд тодорхойгоор зарим зүйлсийг хуваалцъя л даа. Тэгэхээр тэр бол Сувдан улсын ууган ханхүү, ирээдүйн хаан болох хувьтай мэндэлсэн хүн. Гэвч тэрээр угсаа залгамжлахаас татгалзаж ордноос явсан. Үүнд ганц л шалтгаан бий.
Улсын ууган ханхүүгийн хувьд тэр чанга эцгийнхээ гар доор тэсвэр тэвчээр, хүч чадал, мэргэн ухааныг гойд эзэмшиж ирээдүйн хүчирхэг хаан болохын төлөө бүхнээ дайчилдаг байсан юм. Сувдан улсын сая сая айл гэрийн аж амьдрал түүний гарт ирэх учраас тэр энэ улсын төлөө хариуцлага үүрч чадахаар нэгэн болж өсч байлаа. Тэр хар дарам аймшигтай өдрийг ирэх хүртэл шүү дээ.
Пак ноёнд хоёр дүү байв. Нэг нь альфа, нөгөөх нь омега. Түүний бага дүү омега болж төрсөн нь хааны удамд төрсөн анхны омега аж. Энэ бол бахархмаар зүйл биш, харин доромжлол байсан. Хуулинд бета ханхүү төрвөл угсаа залгамжлуулахаас татгалзаж харин омега төрвөл шууд цаазлахаар заасан байсан юм. Гэвч хаан омега хүүгээ цаазлахын оронд шивэгчинд үрчлүүлсэн нь Пак ноёнд эцгээ хүндлэх асар том шалтгааныг төрүүлэв. Тэр аймшигтай өдрийг л хүртэл.
Одод түгсэн тогтуун шөнө энэ бүхэн болсон. Сар хүртэл бүтэн мандаад салхи алжаалж зогссон тайван шөнөөр Пак ноён бага дүүтэйгээ уулзахаар ордноос нууцаар гарсан юм. Учир нь дүүг нь өргүүлсэн учраас ханхүү нарт омегатай уулзах эрх байгаагүй. Түүний дүү яг л Жимин шиг хүү байсан. Үзэсгэлэнтэй бас дөлгөөхөн. Түүнийг харахаараа дугираг нүдээ саран болгож инээдэг хүү байлаа. Ой ч хүрээгүй бяцхан омега Пак ноёны хувьд хорвоо дээрх хамгийн сайхан эрдэнэс байсан юм. Тэр хар дарсан үеийг харах хүртэл шүү дээ.
Торох үүлгүй тэнгэрт утаа манарч галын чимээ аниргүйг эвдэн сонсогдоход Пак ноён аль зүгээс утаа гарч байгааг хараад амьсгаа даран гүйсэн. Гүйгээд л, уйлаад л, айсандаа тэнэг юм шиг л толгой сэгсэрч замдаа хэд бүдчин унасан. Тэгэн байж ирсэн түүний нүдний болорт түлээ шиг шатан ноцох бяцхан омега туссан юм. Хааны зарлигаар омегаг устгалд оруулсан нь тэр ажээ.

YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...