27

1.9K 244 28
                                    

Хаврын салхи аядуухан үлээж нахиалсан моддын үнэр бүдэг сэнгэнэнэ. Дөнгөж л ногоорч буй цэцэрлэгээр зугаалан алхах хүмүүсийн дунд жаргалтай бас хөгжилтэй инээлдэх дуу цуурай мэт тархан нарийн жимээр гүйлдэх тэд үзэсгэлэнтэй харагдаж байв.

Нар адил гэрэлтэн гялбах шаргал үстийн цовоо дуу өөрөөс нь хэдхэн алхмаар түрүүлэн гүйх хар үстэд өхөөрдөм санагдаж улам л өдөөн тоглож цангинасан дуу, унжсан уруулыг нь ширтмээр шуналыг төрүүлнэ. Тэрээр Жиминыг өөрт нь дөхөөд ирэхээр л тээр тэнд, арван моддын зайнд оччихоод хүлээнэ. Жонгүгын шоглоомд шаргал үст улам л шаралхаж жижигхэн хөлөө чанга гэгч нь дэвсээд гүйцэх гэж байдгаа шавхана. Нэг нь ирэхээр нөгөөх нь зугтаж, нэг нь гүйхээр нөгөөх нь гүйцэх гэж мэрийсээр нэлээдгүй ядарсан ч хэн хэн нь ямар нэг хүнд асуудлаас түрхэн ч болов ангижирч байгаадаа баяртай байх ажээ.




Гоёлоо өмсөж амжаагүй нүцгэн моддын завсраар нар гийж нарийн жимийн эцэст хүрэх гэж аахилан давхих улбар үст. Нуруун дээр нь суучхаад зүг заан хашхирах бяцхан залууг дааж ядах юм хумсын чинээ ч байхгүй авч хүнд байна хэмээн гомдоллож чангахан цохилт тархиндаа хүртэнэ. Ядаж л тэгж шоглож ингэж цохиулахдаа сэтгэл дэх бачуурлаасаа хэдхэн метрийн зайнд ч болов зугтан амрах шиг. Сэүн чихэн дээр нь орилох хөвгүүнийг бушуухан буулгаад цоорох шахсан хэнгэрээ амраамаар байгаа ч гэсэн хэтэрхий цоглог хийгээд жавхаалаг жаргалыг нь үгүй хийхийг хүссэнгүй. Бэкхён хэдий хэтэрхий чанга орилж байгаагаа мэдэх ч гэсэн хамар сэтлэм хурц жүржийг хатаж хорчийн гуниглаасай гэж хүсээгүйдээ өөрийн чадлаар л сатааруулна. Тэд ийм сэтгэлээр нэгэндээ хандах хэр нь тийм хол.

" Зогс! "

Бэкхён Сэүны хүзүүгээр ороосон гараа чангалан хэлэхэд тэрээр үг дуугүй зогсож өөрөөс нь буугаад эргүүлэн харуулах хүү рүү дуугүй ширтэнэ.

" Би энэ хоёр модны завсраар гарчихвал чи дахиж намайг бүдүүн гэхгүй шүү! "

Бөөрөөрөө наалдан ургасан хоёр хөгшин мод руу заахад хажуулдаад л орчих хэмжээний зайг нь улбар үст шогшров.

" Ийм том зайнд чи багтахгүй яадаг юм "

Цээжээ тэвэрч зогсоод нүдээ эргэлдүүлэн хэлэхэд нь Бэкхён их л таатай жуумалзана.

" Харинтийм! Би бол хажуулдаж ороод л цаана нь гарчихна. Харин чи! Бүдүүн би багтаж байхад туранхай чи багтахгүй бол хэн нь жинхэнэ гахай болох бол? "

Lusso PerleWhere stories live. Discover now