Lusso Perle-н нар ээсэн өвлийн нэгэн өглөө. Тэнгэр нэг ч үүлгүй цэлмэг байх ба тэртээд нар хурц тусах нь үзэсгэлэнтэй.
Яг одоо өглөөний 06:50 цаг болсон байна. Ноён Жоны гэр бүл хоолны ширээндээ тухалжээ. Хатагтай Жон өөрийн дуртай улаан даашинзаа өмсөж шаргал үсээ дээш шуун боосон байв. Номин ногоон нүд шигээ эрднийн чулуун гоёл зүүж нимгэн уруулаа улаанаар будсан нь түүнийг залуу насны гоо үзэсгэлэнгээ огт алдаагүйг гэрчлэх аж.
" Би өнөөдөр та хоёртой хамт сургууль явна "
Жон хатагтай өглөө болгоны зуршил ёсоор хар кофегоо амтлах явцдаа хэлбэл ихрүүдийн нойрмог нүд дороо бүлтийжээ. Тэд юу буруу хийснээ дор бүрнээ тунгаан бодож математикын томъёо тааж байгаа аятай нухацтай царайлах аж.
" Ойрд хэрэг тариагүй дээ. Чи надаас нууцаар юу хийчихсэн юм? " Жэхён Жонгүгт шивнэвэл өнөөх нь нүдээ эргэлдүүлсээр " Энд хэрэг тарьдаг ганц л хүн байгаа. Би зөвхөн ихэр байсныхаа төлөө л хэлмэгддэг! " хэмээн үгэлнэ.
" Та хоёр Жиминыг сайн харж хандаарай. Өмнө нь хэлсэнчлэн тэр их онцгой хүүхэд. Үнэр нь маш хүчтэй. Тийм ч болохоор өндөр тунтай фермон дарагч хэрэглэсээр байгаад их сул биетэй болчихсон. Өвлийн энэ жихүүн цагуудаар ханиад хүрчихвэл хөөрхий хүү их өвдөх байх. Юмыг яаж мэдхэв нимгэн хувцастай явж байвал нь цамцаа тайлаад өгчхөөрэй. Альфа нар байна даа. Дун өвлөөр ханиад хүрлээ гээд үхчих биш"
Жон ноён тэдэн рүү харан хэлэхэд тэд эцгийнхээ үгийг тушаал мэт даган толгой дохино.
" Пак хатагтай Жиминыг сургуульд нь хүргэхээр ирнэ. Бид сургууль дээр уулзалдаад дэлгүүр хэсэхээр болсон юм. Тийм болохоор наад хөмсөгнүүдээ тэнийлгээд цайгаа хурдан уу. Угаасаа та хоёр тарьсан хэргээ мэддэг ч биш юуг нь ухаж түнхэн арьсаа үрчийлгэдэг юм. "
Хөвгүүдийнхээ хамаг амьдралаа эргэцүүлж буй төрхөнд Жон хатагтай санаа алдана. Түүний хөвгүүд үнэхээр томоогүйн дээр ойрын өдрүүдэд яагаад ч юм сулбагар байх болсон. Хэрвээ тэр илүү нухацтай бодож үзсэн бол тэд Пак ноёны гэрийхэн хоноод явсанаас хойш дөрөв хоногийн турш иймэрхүү гутранги байгааг анзаарах байсан биз.
" Жимин ирнэ " Жонгүгын тархи үүний тухай л бодож байв. Тэгэх бүрт цээж нь түнхэлзэн зүрх нь байраа олохгүй дэвхцэх аж.
Жонгүгт Жиминыг бодоогүй цаг мөч гэж үгүй. Түүнийг явсанаас хойш дөрөв хоногийн турш Жонгүг зовж байлаа. Тэр өсвөрийн альфа юм болохоор гормоных нь асуудал эрс ихэссэн. Ялангуяа Жимины нүцгэн биеийг харсанаас хойш.

YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...