Lusso Perle хотын хамгийн нүсэр ордон. Хааны удмыхан буюу Пак ноёны сүрлэг харш саарал тэнгэрийн доор бүүдийн харагдана.
Жимин бэртэл авсанаас хойш сургуульдаа явалгүй 3 хоножээ. Түүний бие одоо ч муу байх аж. Шаргал үс нь хөлсөндөө норж цайвар царай нь хөх туяа татан цонхийсон байв. Халуун нь түрхэн хугацаанд буурч төд удалгүй дахин халуурч хоол ч идэж чадахгүй байлаа.
Пак ноёных өнөөдөр зочин ихтэй байх аж. Хотын захирагч Бён болон түүний хүү Бэкхён тэднийд айлчлан иржээ. Бён ноён Жиминыг өвдсөнд өөрийн хүүгээ ихээхэн буруутгах нь Пак ноёнд таагүй байлаа. Учир нь Жимин өөрийн болгоомжгүй байдлаас л болж гэмтсэн шүү дээ. Үүнд хэн нэгнийг буруутгаж хариуцлага хүлээлгэх нь шударга бус зүйл. Хэдий тэр өөрийн бяцхан хүүдээ санаа зовж сургуульд явуулсандаа харамсаж байгаа ч гэсэн.
" Бэкхён их дураараа өссөн хүүхэд учраас Жиминыг өөрийн багтаа авах гэж хүчилсэн биз. Хүү минь Жиминыг сул биетэйг мэдээгүй байх. Танаас уучлал хүсэх ч нүүр алга "
Бён ноён толгой гудайн хэллээ. Харин Бэкхён эсрэгээр ямар ч гэмшсэн шинжгүй байх аж.
" Би өөрийгөө буруутай гэж бодохгүй байна. Хэдий Жиминыг өвдсөнд санаа минь зовж байгаа ч гэсэн тэр одоо нийгэмшиг хэрэгтэй. Хэт их бөөцийлөгдөж өссөн болохоор ингэж амархан өвдөөд байгаа байх. "
Бэкхёны нухацтай царайлан хэлсэн үгс Бён ноёныг дагз руу нь цохиод авах шиг л болов. Жишим ч үгүй хааны гэр бүлийн хүнийг уруу татан бэртээчхээд уучлал хүсэхийн оронд биеэ өмөөрөн суух нь түүнийг багагүй сандаргаад авсан. Мөн тэрээр өөрийн хүүг амь шигээ хайрладаг учраас хэтэрхий эрх өсгөчихсөн тул анх удаа чанга гараар өсгөх минь яав хэмээн бодоод амжжээ.
" БЁН БЭКХЁН ЧИ БҮР ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДЖЭЭ! БИ ЧАМД ТОМ ХҮНИЙ ӨӨДӨӨС ОЛОН ҮГ ДУУГАРЧ БОЛОХГҮЙ ГЭЖ ӨЧНӨӨН ХЭЛСЭН САНАГДАХ ЮМ! ЯАГААД ӨӨРТӨӨ ХИР ХАЛДААХГҮЙ БАРУУН ЗҮҮНГҮЙ ӨМӨӨРДӨГ БАЙНА АА! "
Бён ноён хүүгээ чангахан зэмлэхэд Пак ноёны хөхрөн инээх чимээ түүнийг дуугүй болголоо.
" Болно доо, Бён захирагчаа. Таныг миний өмнө хэчнээн гэмшиж байгааг би харлаа. Гэхдээ ингэх хэрэггүй. Буруугүй гэдгээ мэдсээр байж хүчилж гуйгаад яахав. "
" Ю-Юу гэсэн үг вэ, бид гэмшиж байгаа "
" Хааны удмынх болохоор л сүрдэж байгаа байлгүй. Тэрнээс биш энэ тийм том хэрэг биш. Хүү маань хүнд байдалд байгаа ч гэсэн энэ түүний болгоомжгүй байдлаас болсон хэрэг. Харин ч би Бэкхёнд талархаж байгаа. Хүүгийн минь анхны бөгөөд цор ганц найз нь шүү дээ. "
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...