32

1.7K 233 40
                                    

Нарны дулаахан илчинд халууцан сэрсэн залуу нойрмог ухаандаа дэргэдэхээ тэмтчин хоосон зайг мэдэрмэгцээ огцом нүдээ нээв. Тэрээр тохойлдон өндийгөөд зай багатай жижиг өрөөгөө сайтар тойруулж хараад хайсан нэгнээ олсонгүйд сандарч түвдэхдээ " Инү " хэмээн чангаар ориллоо. Гэтэл хаалга онгойн гаднаас тортой зүйл барьсан залуу орж ирэн айсандаа хамаг арьсаа хамар дээрээ тохчихсон залуу руу "Би сургууль орчхоод ирлээ " хэмээн инээмсэглэв.

Мингюү: Намайг сэрээхгүй яасан юм бэ? Байхгүй байхаар чинь ямар их айсныг мэдэж байна уу?

Инү: Уучлаарай, чамайг ядарч байгаа болохоор тайван унтаг гэж бодсон юм.

Мингюү: Дахиж битгий ганцаараа яваарай. Ямар нэг юм болбол яах болж байна!

Инү: Ойлголоо доо, үглэхээ болиод босч нүүр гараа угаа. Би одоохон хоол хийчихье.

Инү хормогч зүүнгээ хэлэх ба хөргөгчөө ухан аль болох хурдан бэлэн болох материалуудаа гаргаж байв. Мингюү түүнийг алдчихлаа гэж сүнсээ зайтал айсан учраас хайртай омегагаасаа харцаа салгаж ядан босоод араас нь тэвэрлээ.

Мингюү: Аавыг ирээд хулгайлчихлаа гэж бодсон. Тэр биднийг зүгээр өнгөрөөх хүн биш атлаа одоог хүртэл юу ч хийхгүй байх нь миний санааг зовоож байна. Тэр чамд минь юу хийж чадахыг би мэдэж байгаа болохоор гуйя, дахиж битгий ганцаараа яваарай. Ойлгосон уу?

Инү: Ойлголоо. Айлгасанд уучлаарай

Мингюү: Чамайг түүний араанд зуугдах нь байтугай үнэр чинь түүнд хүрэх л юм бол тэр миний эцэг байхыг үл харгалзан сүүлийн амьсгаагаа тасартал түүнтэй үзэлцэх болно. Чамгүй би яаж амьдрах билээ. Хэчнээн дэргэд минь байгаа ч харахгүй, мэдрэхгүй байгаа мэт би чамайг алдахаас айдаг. Зүрхний цохилтыг чинь чихэндээ сонсож бүлээн амьсгалыг чинь арьсандаа мэдрэхгүй л бол галзуурч орхихоор хайртай болохоор одоо ч тайвшрахгүй юм.

Мингюү тэврэлтээ улам лавшруулан чангалж үсийг нь үнэрлэх ба үг бүрийнхээ араас хоолой нь чичирч санаа алдахыг нь сонсоод Инү уйлах шахна. Шалиг, их зантай, дээрэлхүү новш байсан нь саяхан мөртлөө одоо ингээд өврөөс нь холдож чадахаа байсан эрх бэлтрэг болчихсонд нь тэр итгэж яддаг. Гэвч түүний шивнэх үгс, төөнөх тэврэлт, хайр энхрийлэл нь цаг ямагт мэдрэгддэг тул зүүд гэх аргагүй юм.

Инү: Би чамд хайртай Ким Мингюү. Минутанд анивчдаг нүдний цавчилтаас, секунтэд гүйцэгддэгүй зүрхнийхээ цохилтоос, сонсож чадах дуу авианы давтамжаасаа бас нарны цацрагын хурднаас ч их хайртай. Тийм болохоор ийм их хайртай чамаасаа хагацаж хоцрохгүйн тулд үргэлж дэргэд чинь ингээд наалдаад байж байя!

Lusso PerleWhere stories live. Discover now