1

10.8K 428 22
                                    

Цас бударч Lusso perle-н гудамж цагаан өнгөөр гялтагнана. 12 сар дөнгөж эхэлж байгаа ч хэдийнээ зул сарын хямдарлууд эхэлж баярын захиалга шил шилээ даран ирсээр. Үүний нэгэн жишээ нь хөл хөдөлгөөн ихтэй байх классик тохижилттой энэ ресторан. Энд дээдсийнхний хүлээн авалт болох гэж байгаатай холбоотойгоор ажилчид тун завгүй гүйлдэх аж.

" Өнөөдөр ноён Пак гэр бүлтэйгээ ирнэ гэж сонссон. Тэр хүн маш цөөн тохиолдолд л гэр бүлээ иймэрхүү хүлээн авалтууд дээр дагуулж ирдэг шүү дээ " гэсээр ширээн дээр амттан өрөх зөөгч бүсгүй хажууд нь зогсох нэгэнд шивнэнэ.

" Ноён Пакын хөвгүүдийг үнэхээр царайлаг гэж сонссон. Ам дамжсан яриа боловч тэдний бага хүү нь их онцгой гэсэн шүү " хэмээн өнөөх нь яриаг үргэлжлүүлбэл бас нэг нь хүрч ирэн " Бага хүү нь омега гэх цуу байна билээ. Пак овогтын удам угсаанд омега тун ховор төрдөг болохоор ч юмуу ноён Пак бага хүүдээ илүү сайн ханддаг гэсэн шүү " гэвэл анх хов яриаг эхлүүлсэн зөөгч " Ямартай ч өнөөдөр их азтай байх нь ээ. Ноён Пакын тэгтлээ нуугаад байдаг бага хүүг нь харах нь байна шүү дээ " хэмээн аальгүйтэн инээнэ.



" Lusso Perle хотын өвлийн цэнгүүн " гэх хаягтай танхим руу зочид дугаарлан орох ба тэд бүгд нүд гялбам сайхнаар гоёж нүүр дүүрэн инээмсэглэж харагдах нь энэ үдшийг тэсэн ядан хүлээсэн мэт. Өнгө өнгөөр гялтганах үнэт эрднийн чулуунууд, хэдэн тэрбум төгрөгөөр үнэлэгдэх даашинз болоод хослолууд, ховор хольцтой заарын үнэртэн гээд цугласан олны бэл бэлчээр хязгааргүй гэдэг нь илт. Сонгодог хөгжмийн ая намуухан эгшиглэж дээдсүүд гэг дэх хөрөнгөтнүүд энд, тэнд цуглан яриа өрнүүлнэ. Тэдний ихэнх нь улс төр, бизнесийн салбарыг чухалчлан ярих ажээ.

Алтны хольцтой шаргал хаалга онгойх мөчид танхимд шуугих олны яриа зогсож ая ч эгшиглэхээ болив. Хаалгаар уг цэнгүүнийг зохион байгуулж буй ноён Жон болон түүний гэр бүл орж иржээ.

Буурал сор татсан үсээ хойш самнан захандаа шижир алт шигтгэсэн цагаан сорочик өмсөж гадуур нь хар хамбан хослол өмссөн дунд эргэм насны эрхэмсэг эрийн зүүн гарнаас час улаан даашинзтай, урт шаргал үстэй, номин ногоон нүд шигээ ногоон эрдэнээр гоёсон бүсгүй түүнийг сугадан ард нь хар хөх, хар улаанаар ижилсэн хувцалласан ихэр хөвгүүд алхах аж. Цугласан олны нүд ихэр альфа нар дээр тусч хэдий ихэр ч нэгнээсээ өөр харагдах тэдэн рүү шүлэнгтэн харна. Үүнийг нь ч мэдсэн ихрүүдийн бардам харц бүр л ихэмсэгээр тодорч байлаа.

Lusso PerleWhere stories live. Discover now