28

1.7K 237 43
                                    

" Хонгор минь одоо унт даа, аав чинь мэдэхээс өмнө би явах хэрэгтэй. Тэгэхгүй бол чамаас болж хэтэрхий их догдлоод фермон маань ихээр ялгарах гээд байна "

Жонгүг энгэрт нь бяцхан муур шиг шигдээд хоёр гараараа цээжийг нь тас тэвэрчихсэн шаргал үстэд хандан хэлнэ.

" Битгий яв л даа, надтай хоночхож болохгүй юм уу? "

" Хэлсэн шүү дээ, аав чинь мэдвэл уурлана. Тэр намайг хүүг нь өөрийн омегагаа болгож тамгалаагүй байж чамд хүрсэнийг мэдвэл гарцаагүй намайг алах байх "

Жонгүг Пак ноёны уур хилэнг төсөөлөхдөө ярвайн хэлэхэд шаргал үст түүн рүү өөрийн гэнэн хонгор нүдээр хайлж урсам хөөрхнөөр ширтэн " Тэгвэл намайг хазчих л даа. Би угаасаа таных " гэхэд Жонгүг гацаж орхив. Түүний ам хий ангалзаж тархи нь яаж ажилдагаа ч мартчихсан. Нэг үгээр орчлонгоос тасарчихсан гэсэн үг. Гэвч тэр орноос аажуухан босоод цонхонд ойртох хүртэл тийм ч удсангүй. Тэр бага зэрэг сандарсан байдлаа шаргал үстээс нуухыг оролдож юу хэлэхээ бодон хоёр гараа ташаандаа авчээ.

" Яасан бэ ах аа? "

Жимин гэнэт л босоод явсан хайртынхаа дулаан тэврэлтийг буцаан авах гэсэндээ өндийн суув. Тэгээд цааш харан зогсох нэгнийг өөр рүү нь ирэхийг хүлээн хөөрхөн нүдээрээ ширтсээр байлаа.

" Юу, Жимин чи нэг зүйлийг ойлгох хэрэгтэй байна. "

" Юуг тэрэв? "

" Бид нэгнээ хазаж болохгүй шалтгааныг "

Жонгүг үүнийг амнаасаа унагах төдийд л сандрал нь дээд цэгтээ хүрч хоолойнд нь тулав. Ийм мэдрэмжээс болж тэр цангаж бас уруулаа долоон чийглэх шүлс ч үгүй болов. Тэр Жиминыг өөрийн болгохыг мэдээж чин сэтгэлээсээ хүсдэг. Гэвч болоод байгаа нөхцөл байдлын эсрэг тэр юу ч хийж чадахгүй шүү дээ. Түүнд Жиминий төлөө тэмцэхэд хүч нь хүрэхгүй. Жон ноён яадаг ч байсан түүнийг заавал альфатай л гэрлүүлэх болно. Дельта ачтай болох нь Жон ноёны энэ амьдралынх нь мөрөөдөл л гэсэн үг. Бас Жонгүгт өөрийн гэсэн зарчим бий. Тэр Жон овогтны угсаа залгамжлагчийн хувьд гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүргээ заавал биелүүлэх ёстой. Энэ л түүний хайраас илүү үздэг ганц зүйл.

" Жимин, чи ахыгаа гэр бүлийнхээ өмнө ямар том ачаа үүрдгийг мэднэ тиймүү? Үүнтэй адил би ч бас гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэгтэй. Тиймээс би чамайг хазаж чадахгүй. "

Lusso PerleWhere stories live. Discover now