3

2.8K 301 9
                                    

Чамин цагаан харшийн хоёр дахь давхар нь битүү шилэн байх ба хөшгөө хаагаагүй учир цэлгэр цонхоор доторх орчин тод харагдах аж. Бор өнгийн зөөлхөн матрастай хөвсгөр буйдан дээр тухалсан 6 эрхмүүд мөн адил өнгийн байгалийн чулуун тавцантай ширээн дээр шатар тоглоно. Байр байдлыг ажихад тэд хоёр хоёроороо нэг баг болсон бололтой.

" Тэргээ нүүгээд мад хий гээд байхад даа! Ер хүний үг сонсоно гэж байхгүй шүү! "

Жон ноён Пак ноёнд хандан хэлээд духаа алгадах ба тэд хэдийн тоглоомноос хасагджээ. Одоо ихрүүдийн эсрэг Пак ах дүүс тоглож ялсан баг нь Lusso Perle-н өвлийн цаа бугын уралдааныг үзэх эрхтэй болох юм.

Цаа бугын уралдаан бол элит спортод ордог маш цөөн үзэгчтэй спорт юм. Юу гэхээр энэ яг гольф шиг. Харахад л уйтгартай хэр нь баячуудын нэрийн хуудас болчихсон спорттой адил цаа бугын уралдаан маш өндөр өртөгтэй. Мөн хүссэн бүхэн нь биш аль азтай нь үздэгтээ үнэ цэнэ нь оршдог спорт аж. Жил бүрийн өвөл ганц л удаа зохион байгуулагддаг хэр нь тасалбар нь Lusso Perle-н нийт иргэдийн ердөө 10 хувь нь авч чадахаар цөөн гардаг. Дэмжиж буй цаа бугтаа бооцоо тавьдгаараа бусад спортуудаасаа онцлог юм.

" За яахав. Хөвгүүдийг л хэр тоглохыг харъя "

Пак ноён ялагдалдаа огтхон ч гэмшихгүй байгаа нь анхнаасаа өөрөө тоглох сонирхолгүй байсан мэт. Энэ бүгдэд нь ойлгомжтой байсан л даа. Пак ноёныг шатрын гоц ухаантан гэдгийг бүгд л мэднэ. Гэтэл ердөө л пионарын мадад ялагдчихлаа шүү дээ. Түүний хэлдгээр зөвхөн хөвгүүдээ л хэр тоглохыг харах сонирхолтой байсан бололтой.

Жэхёны эсрэг Жимин, Жонгүгын эсрэг Чанёол тоглохоор болжээ. Тэд шатраа өрж эхэлхэд саяхан л хөгжилтэйгээр тоглож байсан Жон ноёны царайнд багахан зовнил тодров. Энэ хэдий зүгээр л нэг шатрын тоглоом боловч нөгөө талаар тэдний хөвгүүдийн хэн нь илүү чадвартайг харуулах бяцхан өрсөлдөөн юм. Магадгүй энэ түүний сул тал биз. Аливааг хөгжилтэй байдлаар харах бус өрсөлдөөн бий болгож орхидог нь.

" Мад хийлээ. "

Тоглоом эхлээд ердөө л 3 минут болоход Жэхён Жиминд ялагдаж орхижээ. Үүнд нь бүгд алмайрч орхив. Жиминыг амархан ялсанд бус Жэхёныг байж боломгүй муу нүүдэл хийсэнд гайхширсан аж. Жон Жэхён тийм ч муу тоглогч биш. Хэдийгээр аавыгаа ялж байгаагүй ч өөрөөсөө хэд дахин өндөр iq-тэй ихрээ өлхөн ялж чаддаг ганц зүйл нь шатар байсан. Жонгүг бүх зүйлд чадварлаг нэгэн ч түүний сул тал бол шатар. Тэр хэзээ ч шатар дээр ихрээ ялсан удаагүй аж. Бодоор дүгнэвэл Жонгүг ердөө л шатрын хүү бол Жэхён бэрс байсан юм.

Lusso PerleWhere stories live. Discover now