42

1.3K 218 35
                                    

Атгаад авбал бүгд л хурууных нь салаагаар урсчих мэт ойрхон харагдах шөнийн тэнгэр. Хавирган саранд зүүгдээд дэлхийг тойрмоор сайхан шөнө байв.

" Над шиг новшийг хогийн савнаас ялгаад авч чадах уу? "

Сэүний үгс чихийг нь дахин халууцуулах үед Бэкхён тэсрэх шахам тонгочих зүрхэн дээрээ гараа тавьж гүн амьсгал авав. Одоо ч хоёр хацар нь халуу дүүгнэ. Гарт нь бүхэл бүтэн ертөнц ороод ирчихсэн мэт нүд зөвхөн сайхан бүхнийг л харж бас төсөөлж байлаа.

" Даарахгүй байна уу? Салхи жиндүүхэн байна шүү дээ "

Нуруунд нь халуун мэдрэгдэж мөрөн дээр нь тохсон цамцнаас жүрж ханхлахад Бэкхён биеэ чангалан доош харав. Хэчнээн цовоо сэргэлэн ч гэсэн анхны хайр бас анхны үерхэл тул хамаг биеэр нь халуу шатан түгэх догдлол гээч түүнийг дайраад гарах нь мэдээж аж.

Сэүн: Чийг үнэртэж байна.

Бэкхён: Т-Тийм байна. Бороо орох гэж байгаа бололтой.

Сэүн: Гэхдээ нэг ч үүл алга

Бэкхён: Тэндээс ирж байх шиг байна

Бэкхён гараа сунган холын тэнгэр рүү заахад тэнд хэсэгхэн үүл бөөгнөрч үзэгдлээ.

Сэүн: Чи бороонд дуртай юу?

Бэкхён: Үгүй ээ. Нороход тухгүй байдаг юм. Бас даарна. Хүмүүс яагаад бороонд дуртай байдаг байна аа

Сэүн: Бороо болзооны хамгийн сайн зууч гэдгийг мэддэггүй юм уу?

Бэкхён: Ю-Юу?

Гайхсандаа нүдээ бүлтийлгэн сая л түүн рүү харахад Сэүн түүний хацарнаас зулгааж " одоо л над руу харав уу " гэсээр мишээв.

" Алив гараа өг дөө "

Сэүний том дулаахан гар нүүрнийх нь өмнө алгаа дэлгэхэд Бэкхён гараа дээр нь тавив. Тэр үед нь зүрхнээс нь хурууных нь үзүүр хүртэл тогоор цохиж хачин их догдлол биеийг нь тэврээд авах шиг л болсон юм. Харин Сэүн түүний гарыг өөрийнх дээр нь байхыг хэсэгхэн харж суусан. Жижигхэн гэхдээ урт савхан хуруунуудтай цас шиг цагаан үзэсгэлэнтэй гар. Жиминаас тэр өөр нэгэн. Жимин шиг атлаа бас Жимин шиг биш нэгэн.

" Явцгаая. Би чамд салхи яаж амтагддагыг харуулъя. "

Сэүн Бэкхёны гарыг атган тэд түүний гэрээс гарахад гадаа Сэүний унаж ирсэн тас хар өнгийн мотоцикл гудамжны гэрэлд гялтайн харагдана.

Lusso PerleWhere stories live. Discover now