25

2.2K 267 81
                                    

Дулаан өдрүүд наашилж байгаа учраас салхи хүртэл намсжээ. Харанхуй өрөөнд цэлгэр цонхоор бүдэг гэрэл тусч орон дээр хэвтэх нэгний сүүдэр хананд ойн харагдана. Удалгүй хаалга онгойж буцан хаагдахад өнөөх сүүдэр хоёр болон нэмэгджээ.

" Хэдийг хүртэл байх юм? "

" Хэр удаан байлгах юм? "

" Хүссэнээр чинь "

" Хэзээ ч явахгүйгээр үлдэж болох юм уу? "

" Хэзээ ч явахгүйгээр үлдэж чадах юм уу? "

Залуу өөрөөсөө хэд дахин том залуугийн өөдөөс харан хэвтбэл өнөөх залуу тааз ширтэх хоосон харцаа халуу төөнүүлэн ширтэх залуу руу шилжүүллээ. Том залуугийн нүд сүүмгэр бас гунигтай. Амьсгал нь хүртэл чих тавин чагнахгүй л бол үхэж гэмээр чимээгүй. Харин жижиг хүүгийн нүд орчлонг ч уусган сормоор том бас жавхаалаг хэр нь цаанаа л гэмшингүй байх аж. Тэрээр дэндүү сайхан заяасан төгс гоо үзэсгэлэнгээ энэ том залуугийн дэргэд л голж сэтгэл сэргээм үнэрээ түүнээс л нуун ичнэ. Илүү сайхан төрсөн бол, илүү сайхан үнэртэйсэн бол тэр гунигтай харц хоосролоор дүүрч шархлахгүй л байсан даа гэж жижигхэн хөвгүүн нууцхан бодно. Хэрвээ сайхан төрсөн бол энэ том залуу өөрт нь дурлах байсныг тэр жижиг залуу төсөөлөн бодож гиюүрэх ажээ.

Сэүн: Тэр намайг асууж байна уу?

Бэкхён: Үргэлж.

Сэүн: Намайг санаж байна гэнэ үү? Намайг нэхэж уйлж байна уу? Тэр өмнө нь тэгдэг байсан юм. Би л дэргэд нь байхгүй бол үргэлж уйлж хүн бүхнээс намайг нэхдэг байсан. Тэр хэвээрээ болов уу эсвэл альфадаа ухаангүй дурлачхаад намайг оргүй хоосонд орхичихсон болов уу?

Бэкхён: Тэр ухаангүй дурласан альфадаа ч чиний тухай дурсдаг. Өдөр бүр цээжинд минь наалдаад бүлээн нулимсаа урсгадаг. Жимин чамайг санаж байгаа. Тэр тийм хүн гэдгийг мэднэ шүү дээ.

Хүн дурлахаараа хамаг л муугаас эхлэн өөрчлөгддөг бололтой. Худал үгсийг үнэн мэт урсгаж хайртай хүн нь инээж л байвал тамыг ч диваажин гэж зөрүүдлэхээр өөрчлөгддөг байх нь. Бэкхён энэ бүх хугацаанд хоосон таазнаас өөр юуг ч анзааран ширтээгүй энэ том залууг л аргадан тайтгаруулахын мөрөөдөл болсон юм. Тиймдээ ч болоогүйг болсон мэт, хэлээгүйг хэлсэн мэт түүнийг хуурна. Харин Сэүн гомдол зоосон зүрхнийхээ хатаж хорчийсон хэсгүүдийг бага ч болов сэргээгдэж буйг мэдрэн тайтгарч байв.

Lusso PerleWhere stories live. Discover now