43

1.2K 199 42
                                    

Өнгө өнгийн гэрэл асаж чанга хөгжим цангинана. Хаврын сүүлийн сар Сувдан хотод зунаас ялимгүй дулааныг авчирсан тул шөнийн цагаар задгай талбайд үдэшлэг зохиоход таатай байв. Эргэн тойронд инээж баяссан залуус шар айраг, хатуухан архины нөлөөнд улаа бутарсан харагдах ба хаа байгаа газартаа л бүжиж цэнгэн тоглож наадна.

Одод гялалзсан тэнгэрийн доор модод гэрлээр гоёж салхи инээд түгээн исгэрэх энэ шөнө хүн бүр жаргалтай байсан. Ямар ч давхраг үүсээгүй, ямар ч завхрал байгаагүй болохоор тэр юм. Альфа, бета, омега байхаа үл харгалзан хамтдаа хөгжилдөх энэ үдэшлэг бол Бюн Бэкхёных. Тийм учраас энд зөвхөн түүний урьсан хүмүүс л ирэх ёстой. Тийм ч учраас цомхон бас эмх цэгцтэй байгаа юм.

" Жимин ирэхгүй бололтой. Түүний царайг бараг мартах нь. "

Инү Бэкхёнд хандан хэлбэл жаргалтай гэгч нь дөрвөлжин инээд тодруулж байсан Бэкхён дорхноо л урвайж орхив.

Бэкхён: Би түүнд урилга өгсөн юм сан. Өөрөө очиж өгч байхад хүртэл надад өрөөнийхөө хаалгыг тайлж өгөөгүй. Ядаж энд ирэх байх гэж бодсон.

Инү: Өвдсөн юм болов уу гэхээр хичээлдээ ирж байгаа л харагдсан. Эсвэл та хоёр муудалцсан юм уу?

Бэкхён: Үгүй л баймаар юм. Хамгийн сүүлд би түүнийг хүүхдээ авхуулсан гэж дуулаад Сэүнийг болгож тавьхаар явсан. Тэрнээс хойш тэр надаас байнга зугтаж байгаа.

Инү: Магадгүй ...

Инү өөртөө эргэлзсэн ч үгээ гүйцээхээр шийдэн " Сэүнтэй үерхэж байгаад чинь дургүйлхсэн юм болов уу? " гэх нь тэр. Тэгээд үргэлжлүүлэн " Тэр хэдий Жон Жонгүгтэй болзож байсан ч гэсэн энэ түүнийг Сэүнд ямар нэг байдлаар сэтгэлтэй байсан эсэхийг үгүйсгэхгүй. Эцсийн эцэст тэд чинь хоёр биендээ ганц хүмүүс. " гэх нь Бэкхёны дагзыг чангахан цохиод авав. Мэдээж тэр Сэүний сэтгэлийг мэднэ. Харин Жимин? Бэкхён өөрийнхөө утгагүй бодолд толгой сэгсрэн хэрэггүй зүйлд сэтгэлээ түгшээхээс зайлсхийж Инү рүү зоримог харлаа.

Бэкхён: Жимин хэн хүнээс илүү Жон Жонгүгт хайртай. Харваас тэд заяагдсан хосууд гэдэг нь илт байдаг шүү дээ.

Инү: Гэвч одоо хамт биш. Жимин Жонгүгыг хаясан учраас тэр альфа одоо Ким Югёмтай гэрлэх гэж байгаа биш гэж үү?

Бэкхён: Чи юу гэх гэсэн юм?

Инү: Уучлаарай, чамайг тавгүйтүүлэх гээгүй юм шүү. Гэвч Жимин та хоёрын харилцаа чамайг Сэүнд дурласан цагаас сүйрсэн юм шиг санагддаг. Чи Сэүний сэтгэлийг мэдсээр байж дэргэдээ хорьсон биз дээ.

Lusso PerleWhere stories live. Discover now