Хүйтэн салхи биеийг нь сүлбэн дайрч хөвсгөр цас хөл доор нь хайлан жиндүүлнэ. Эмнэлгийн нимгэн хослолоос өөр хувцасгүй залуу халуун хэвлийгээ гараараа даржээ. Хурууных нь өндгөнд мэдрэгдэх арьс нэг л хүйтэн санагдаж хүү болов уу, охин болов уу, омега байх байсан болов уу эсвэл альфа байсан уу гэх бодлууд гашуун нулимсны хамтаар тархийг нь дүүргэж зүрхийг нь сийчих ажээ. Анх мэдээд айснаас биш ер хүйсийг нь бодож байсангүй. Айж мэгдсэнээ тайвширч нэг гүнзгий амьсгалахдаа тэр хүний хүүхэд шүү дээ гэж догдлон байж баярласнаас биш хамгаалж чадах эсэхээ ч бодсонгүй. Ингээд санах нь ээ зориод ирсэн үртэйгээ ханьсан ярилцаж ч үзээгүй аж.
Инү тэнгэр өөд харлаа. Сүүмийх ч үүлгүй түнэр харанхуй түүнийг нөмрөхөөр ирж байгаа аятай ойрхон бөгөөд хоосон. Мэлтийх ч саргүй, анивчих ч одгүй хоосон тэнгэр яг л түүний хэвлий шиг хүйтэн.
Хөл нүцгэн гарсан учраас хөл нь мэдээ алдсан бололтой хөлдөх нь холгүй чимчигнэж байсан нь больжээ. Харин цээж нь л өвлийн салхийг өвөртөө тэврээд учиргүй дааран энд тэндээсээ хатгуулж байх юм. Хоёр хацар нь чихтэйгээ адил хөлдөөд нүд нь ч аргаж нулимс тогтох аргагүй болж. Өшөө жоохон л удвал ухаан алдаад осгох нь энүүхэнд. Гэвч бүүвэйлэх үргүй, бүлээцүүлэх ханьгүй түүнд бээрч чичрэх бие нь огтоос хамаагүй аж. Гагцхүү ганцаардлаасаа л ангижрахыг хүсэх нь өр өрөвдөм юм.
Гудамж дараалан жагссан гэрлийн шонгууд л гэрэлтүүлэх харгуй гудманд сүнс нь биеэ одохыг хүлээн даарч зогсох түүний ард бүх л дулааныг нь сорон авч дотроос нь хөлдөөх мэт санагдуулах баргил хоолой ар нуруугаар нь дуулдахад түүний бие хөшиж орхив. Тэнхээ мэдэн чичирч байсан бие нь орчлонгоос хальчихсан юм шиг л манарч хэдхэн доль тэрээр эрүүл ухаанаа алджээ.
" Ядаж өөрийгөө надад үлдээ "
Хөрсний нойтон үнэр өвлийн салхинд туугдан ирэхтэй зэрэгцэж дулаан нөмрөг биеийг нь бүчив. Цас доор нь ивэлж хэвтээд хэрхэн хайрахыг мэдэрч байсан нүцгэн хөл нь газраас хөндийрч тэрээр өөрийн хайртын энгэрт тэврүүлжээ.
" Чи хүртэл надаас явчихвал би яаж амьсгалах юм "
Мингюү хэдий түүн рүү хараагүй ч чангаар өөртөө наан тэврэхийг мэдрэхдээ Инү зүгээр л нүдээ анилаа. Бодит эсвэл зүүд байх нь хамаагүй яг л энэ агшнаар хатаж үйртлээ дутаж байсан болохоор нүүрээ хүзүүнд нь шигтгээд мөс шиг хүйтэн гараараа ороон авав. Үг ч хэрэггүй, үнсэлт ч хэрэггүй. Зөвхөн үнэр, тэврэлт хоёр нь л байхад там шиг зовлонгоос нь гэтэлгэнэ. Инү Мингюүд тийм л гүн дурлаж тийм ихээр хайрласан хэрэг.
![](https://img.wattpad.com/cover/236873539-288-k402553.jpg)
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...