50 /ending/

2.2K 299 108
                                    


" Хурц иртэй хутга шиг харцтай, нүд аргам цангинасан үнэртэй өвлийн жавар шиг хүйтэн хэр нь намрын салхи шиг бүлээхэн залуу. Үдшийн бүрийгээс үүрийн зааг хүртэлх унтаж чадаагүй зүрхний минь зовлон. Залгисан үгс, зангирсан хоолойны минь урсгаж зүрхлээгүй сэтгэлийн минь нулимс. Тэгэхэд намайг өвтгөсөн шигээ энэ мөчид ч тарчлаах гэсгээл минь. Гэмээ мэдэхгүй гэмтэн миний дийлж барахгүй нүглийн төлөөс шиг, бурууг минь шүүж буруутан болгосон хувь заяаны минь шүүхийн тогтоол шиг ичгүүрийг минь уучилж нулимсыг минь өрөвдөөгүй амьсгалыг минь атгачихсан амины минь эзэн Жон Жонгүг.

Нэгэн цагт би алганд нь бөмбөрсөн сувд байлаа. Алдахаас айдаг айдас нь байлаа. Тэвэрт нь эрхлэх эрхтэй, түүнийх байх хувьтай нэгэн байв. Тэр нэгэн цагт би түүнийх байсан юм. Тэгээд тэр намайг орхисон. Хэрэглээд дууссан хог шиг хоцрохдоо хажуудаа би амьтай үлдсэн сэн. Харин тэр эргэж харалгүй сүүдрээ хүртэл аваад явсан байв.

Харин одоо ... Нэгэнт базсан цаас тэнийхгүй байтал, бэх дуссан толбо арилахгүй байтал, сэв суусан сэтгэл цайрахгүй байтал юунд голж хаясан хогоо эргүүлж халааслах гээ юм бол? "

Дотрыг нь шатаах мэт давчдуулан өвтгөх Жонгүгын эрхшээлд шаргал үст амиа тавих шахам тарчлах хэр нь аврал эрсэн нүдээ үл анин түүнийг ширтэнэ. Тас хар үснийх нь араас өөрийн дурласан дулаахан нүдийг хайж үсийг нь үнэрлэж уруулыг нь илбэдэг ялдам түүнийг хөмхий зуусан харцнаас нь эрэв. Өчүүхэн ч хайр харагдаагүй хүйтэн бөгөөд ширүүн төрхөнд нь мартагдаж хоцорсоноо ухаарахын цагт урсгахаас хайрласан гашуун нулимсаа урууландаа тосохоор хацраа чийглэхэд хоолойн гүнээс ниргэсэн гомдол шүд тогшин уруул давах гэнэ. Уучилж чадамгүй хатуурхал шархалсан зүрхний оёосыг сэмлэж битүүхэн үгүйлсэн өдөр хоногуудыг хариулж түүнд сэтгэлийг нь дэвслэх шиг. Тэгээд тэр харамсаж эхэлсэн юм. Хайрласандаа, хайрласаар байгаа даа.

" Хэр байна даа? Хуучны үе шиг сэтгэл чинь догдолж байна уу? "

Жонгүг түүнийг цамцнаас нь зууран өндийлгөж хананд шахахдаа хоолойг нь боомилон адгуус мэт архирав. Нүднийх нь хүүхэн хараа томорч гүрээний судас нь тодорсон галзуу араатны савраараа эрүүг нь зууран хөдөлгөөнгүй болгож өөрөөс нь айсандаа дагжин чичрэх өчүүхэн биеийг нь өвтгөн хумсаа шигтгэнэ. Шаргал үстийн нүүр улайж амьсгал нь боогдсоноос болж ухаан алдахын алдад хүзүүнд нь шигтгэсэн хумсаа суллан уруулыг нь үнсэн эрхшээнэ. Тэгээд л тэр өөрийн урхиндаа өөрөө унаж орхисон юм. Ухаараад харахад оройтсон харамсал хамарных нь доор тарчилж байлаа.

Lusso PerleWhere stories live. Discover now