46

1.8K 275 36
                                    

Жимины талаас:

Би үргэлж амьдрал хэтэрхий амархан гэж боддог байсан. Хэдий би бие даан юуг ч хийж байгаагүй ч аав минь бас надад байдаг бусад хүмүүс намайг жинхэнэ амьдралтай нүүр тулахыг зөвшөөрдөггүй байлаа. Харин одоо тэдгээр хүмүүс надаас явахад энэ хотын өнгө төрх яг л энэ тэнгэр шиг харанхуй гэдгийг би харж байна.

Бүдрээд уначих вий гэж өмнө минь гүйдэг аав минь, бурууг харах вий гэж нүдийг минь халхалдаг ах минь, бусдаас дутах вий гэж бүгдийг нь өгдөг ээж минь, будилж төөрөх вий гээд гарыг минь хөтлөдөг найз минь ...

Би өнгөрсөн рүүгээ буцмаар байна. Өвдөх вий гэж эвийлдэг байсан ээжийнхээ энгэр рүү, гомдох вий гэж айдаг байсан аавынхаа халамж руу, уйлах вий гэж эмээдэг байсан ахынхаа гар руу, ганцаардах вий гэж дэргэд минь үлддэг Сэүний тэвэр рүү би буцмаар байна. Тэгээд би энэ хоосролоос үүрд зугтана.

Яг одоо юу мэдэрч байгаагаа би ойлгохгүй нь. Зүрх минь өвдөхгүй, сэтгэл минь шаналахгүй, тархи минь юуг ч бодохгүй байна. Тэгсэн хэр нь би тавгүйрхсэн хэвээр. Хэн нэгнийг амьдралдаа оруулчхаад буцааж гаргах нь биений минь нэг хэсэг үгүйрэхтэй адил юм.

Амьдрал ардаа баллууртай байсан ч болоосой. Тэгвэл би тэр хэсгийг л хамгийн түрүүнд арилгаж орхих сон. Хайр гэж эндүүрээд хамгаа өгсөн тэр өдрийг тэр хүнтэй хамт хэзээ ч амьдралд минь учраагүй юм шигээр баллуурдаж орхих сон. Хэрвээ тэгж чадвал цусаар огиж гол зүсэх энэ өвдөлт амьсгалыг минь боомилж аз жаргалгүй энэ хоосонд гавлагдаж үлдэхээ би хэзээ ч зөвшөөрөхгүй. Харамсалтай нь Жон Жонгүг намайг эрхшээхдээ зүрхтэй минь хамт сүнсийг минь хүртэл авсан. Үзэн ядлаа гээд мартаж чадахгүй миний дементро. Хөөрхийлөлтэй тэнэг хүүгийн өрөвдмөөр өчүүхэн сэтгэлийн гав. Аз жаргалыг минь ховс сороод амьдаар минь үхүүлж орхисон миний үлгэрийн муу дүр. Жон Жонгүг намайг халуу шатам үзэсгэлэнт гэрэлдээ урин дуудсан дэнлүү байхад би түүний гэрэлд сохорч далавчаа шатаасан эрвээхэй төдий. Сэүний хэлдгээр хайрыг хараал идэг! Үнэхээр хараал идэг!

Надад байсан бүхэн нэг нэгээрээ намайг орхиж эргээд харахад ард минь сүүдэр л байх нь гунигтай юм.

Үхэх талаар би хэдэнтээ бодсон. Гэвч зориг байгаагүй. Хэзээ ч би өөрийнхөө төлөө зоригтой байсан удаагүй шигээ арчаагүй зан гаргаж амиа хорлохоос айсан. Новш гэж, би хэнээс хэн болж хувирч байгаагаа мэдэхгүй нь. Гагцхүү хараал хэлэх нь байдлыг арай дээрдүүлж байгааг л мэдэж байна. Сэүний чин үнэнээсээ гуйсан гуйлтыг ингээд би уландаа гишгих шив. Тэр надаас өөрийнх нь хамгийн муу талыг хэзээ ч дуурайхгүй байхыг хүссэн. Эцэст нь би түүн шиг л хараал урсгах дуртай болж.

Lusso PerleWhere stories live. Discover now