30

2K 259 18
                                    

Салхи исгэрэн далайн түрлэгийн чимээ таатай сонсогдоно. Үүр цайж тэнгэрийн хаяа улаан, улбар болон нил ягаанаар туяарч тэртээх алсын тэнд бүжин наадмаар. Сэүн мөрийг нь дэрлэн суух шаргал үстийн заарыг таашаахдаа анх удаа хамтдаа нар мандахыг харж буйгаа санав. Тэгээд өдийг хүртэлх хугацаандаа ийм нандигнамаар мөчийг олон бүтээгээгүйдээ харамсах ажээ.

Жимин: Нойроо харамлан байж боссоны ач гарч байна шүү

Сэүн: Үзэсгэлэнтэй харагдана аа гэж хэлсэн биз дээ

Жимин: Надаас ч үзэсгэлэнтэй байна уу?

Жимин дээш өнгийн дэндүү хөөрхөн нүдээрээ цоо ширтэн асуухад Сэүн түүн рүү харан мишээх аядаад тэнгэрийн зүг харц шидэв. Далайн түрлэг хөөсрөн ирж хөлийг нь үнсэн буцахыг ажихдаа өөрийн таашаадаг бүхий л сайхан зүйлсийг тунгаалаа.

Тэр цасанд дуртайгаа бодов. Хөвсгөр цаснаар Сувдан хот нүд гялбам үзэсгэлэнтэй харагддаг. Тэгэхдээ өвөл төрсөн Жимин тэр цасан дунд хамгийн үзэсгэлэнтэй цасан ширхэг болдог. Түүний сувдан арьс, гялалзсан шар үс, час улаан уруул нь үгээр хэлэмгүй гоо юм.

Тэр тэнгэр ширтэх дуртайгаа бодов. Мянга мянган одод түнэр харанхуйд түгэх нь Жимины хар нүд очтон гялалздагтай адил санагддаг. Тэнгэр нүд нь гэвэл одод түүний гунигтай нүдний нулимс, жаргалтай үеийнх нь оч аж. Одоо Жимин түүний үүрийн цолмон болсон. Нар мандахыг харах бүртээ тэр Жиминыг дурсахахаа сайн мэдэж байлаа.

Тэр бас цэцгэнд дуртайгаа санав. Тэгэх тэгэхдээ Астрад дуртай сан. Од гэх утгатай гунигт хайрын бэлгэдэл болсон саглагар тэр цэцэг түүний Жиминд өгсөн анхны бэлэг байсан юм. Дүн өвлийн хүйтнээр цэцэгт нуга хүсдэг хөвгүүнд зориулж бүхэл бүтэн цэцгийн цуглуулгаар өөрийн өрөөгөө чимэхдээ тэнд байсан бүхий л цэцэгсийн дунд нил ягаан Астра хамгийн сайхан нь байсан юм. Тэр зориуд нил ягаан Астраг ганцхан ширхэг авсан бөгөөд энэ нь түүний Жиминд зориулж чадах хамгийн үнэнч сэтгэл нь байв. Урвахгүйгээр хайрлаж чадах тийм сэтгэл.

Сэүн: Тэнгэрийн хаяа илүү үзэсгэлэнтэй юм.

Жимин: Юу, үнэхээр үү? Би өөрийгөө илүү хөөрхөн гэж бодсон юм сан.

Сэүн: Чамаас илүү үзэсгэлэнтэй олон зүйлсийг би мэднэ бяцхан минь!

Жимин: Та дандаа надаас сайхныг мэдэхгүй гэдэг байсан байж! Худлаа ярьдаг байсан юм уу?

Lusso PerleWhere stories live. Discover now