Далай нам гүм бас дулаахан байв. Тэнгэр чимээ аниргүй мөн цэлгэр. Нар шаргалтаад эргэн тойрон зуны урь шиг дулаахан байлаа.
" Өнөөдөр эмнэлэг явна. Хамт явах уу? "
Жэхён ухаан санаа нь тэртээд одчихсон Чанёолыг өрөвдөн харсаар асуув. Чанёол, түүний дурласан залуу, түүний хайрладаг альфа ойрын өдрүүдэд байнга л бодолд дарагдаж түгшсэн байхыг тэр ажиглаад амжсан юм. Түүний оюун ухаан байнга л ямар нэг асуудлын шийдлийг хайж сэтгэл нь тавгүйтээд унтаж ч чадахгүй байгаа. Жэхён энэ бүгд юунаас эхлэлтэйг сайн мэдэж буйн хувьд өөрийн альфаг ганцаардуулахгүй байхыг хичээж байлаа. Хэдий Чанёолыг юу ч сатааруулж дийлэхгүй байгаа ч түүний хэвлийд бойжих үр нь л өнөөдөр Чанёолыг түүний өмнө завь залуурдаж далайд аялахад хүргэсэн юм.
" Би хамт явна аа. Миний хүүхэд эрүүл байгаа эсэхийг өөрийн нүдээр харах болно. "
Жэхён руу хялам ч хийн хараагүй атлаа ядаж хэлсэн үгсийг нь сонссон байсанд тэрээр талархав. Одоогоор бол Жэхён жирэмсэн гэх шалтгаар түүнийг зовооход зөв цаг биш. Саяхан л тэр Чанёолыг хаяад ганцаар Сувдан хотоос явахаар шийдсэн байсан сан.
Өнгөрсөнд:
68 хувийн газрын тосны нөөцтэй Сувдан хотын баруун эргийг улаанаар цохож эзэмшигчийнх нь нэр дээр Жон ноёны гарын үсэг өв залгамжлуулах гэрээслэлийн хамт байхыг Жэхён харав. Үүгээр үл барам өв залгамжлагч Жон Жонгүгыг татварын албанаас шалгах захирамж баривчилгааны тушаалын хамт байлаа. Жэхён энэ бүгдийг Чанёолын цүнхнээс олохдоо удахгүй бүх зүйл дуусч түүний гэр бүл өөрөөр хэлбэл газрын тосыг дангаар нь эзэмшдэг хэмжээлшгүй баян Жон овогт сүйрэх гэж буйг ойлгосон юм. Тэрээр удаан бодсоны эцэст жирэмсэн болсноо альфадаа хэлэхээр шийдсэн байсан. Тиймээс амнаас нь унаж өгөхгүй байсан энэ мэдээг зүгээр л ургийнхаа зургаар мэдэгдэхээр шийдэн түүний цүнхэнд сэм хийх гэсэн ч эцэст нь тэр өөрийнхөө гэр бүлийн эсрэг баримтыг олчихсон зогсож буй нь энэ юм.
" Үүнийг хийж байхдаа намайг хумсын чинээ ч бодоогүйг чинь гайхахгүй байгаа хэр нь юунд ингэтлээ гомдох сэтгэл төрөөд байгаа юм бол? "
Жэхён хөндүүрлэх цээжээ даран хэсэг амьсгалаа түгжив. Тэр эцгээ хэзээ ч үзэн ядаж байгаагүй ч мөн хэзээ ч дэмжиж байгаагүй. Түүний эцэг Сувдан хотод газрын тос нийлүүлдэг ганц хүн атлаа шунал нь хязгааргүй байсан. Тиймээс Чанёолын үйлдэл нэг талаар зөв. Гэвч Чанёол Жон ноёноос зөвхөн газрыг нь булааж аваад зогсоно гэж байхгүй. Тэр түүнээс бүх өв хөрөнгийг нь булаах болно. Энэ л Жэхёныг өвтгөж байв. Жон ноён хэдийгээр хөрөнгөтний гэр бүлд төрсөн ч гэсэн өнөөгийн өмч нь түүний насаараа зүтгэсэн хөдөлмөрийн үнэ цэн. Гэм нь зогсож л мэдсэнгүй. Бас энэ бүхний дараа тэр Чанёолыг гэртээ дагуулж очвол эцэг нь бухимдсандаа галзуурч эсвэл харвалт өгөх байх. Тиймээс Жэхёнд Чанёол эсвэл гэр бүл гэсэн хоёр сонголт оноогдсон юм.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...