Цас хаялсан үдэш байлаа. Болор улс Сувдан улсыг бодвол хүйтэн цаг агаартай тул хаврын эхэн сар гарсан ч цас шуурсан хэвээр аж." Дулаахан газарт хүлээж бай, түгжрэл их байна. "
Жимин Тэхёнаас ирсэн зурвасанд хариу бичилгүй орхиж эргэн тойрноо гүйлгэн харлаа. Үдшийн жавар, салхины жихүүн хоёрт шаргал үстийн хацар хөлдөх шахам хайрагдаж бээлийгүй тул бээрсэн гараа хооронд нь атган үлээнэ. Тэгээд холгүйхэн байх кафег нүдлэн даарсандаа хурдан, хурдан алхлаа. Хөл доор нь цас шаржигнан дуугарч шаргал үсэнд нь хөвсгөр цас малгайлан бууна.
" Нэг латте авъя "
Жимин даарснаасаа болж чичирхийлсэн дуугаар шивнэх шахам хэлэхэд текний цаана зогсох залуу сонсоогүй бололтой дахин лавлав.
" Л-Латте "
Хэрэндээ л өмнөхөөсөө чанга дуугарсан ч залуу сонсоогүй тул дахин лавлав. Жимин хожуу нийгмийн харилцаанд орж эхэлсэн учраас одоо ч бусадтай харилцахдаа сандардаг хэвээрээ аж.
" Нэг латте, нэг американо "
Чанга бөгөөд хүчирхэг хоолой түүний дэргэд дуугарахад Жимин өөрөөсөө ичин ороолтондоо шигдсэн ч сэнгнээд өнгөрсөн бүдэг үнэрт амьсгалаа түгжих нь тэр. Нүд нь нэг цэгт төвлөрөн гацаж зүрх нь хүртэл цохилохоо мартчихав уу гэлтэй бүх зүйл сарниж одсон хэдхэн хоромд Жимин ухаан мэдрэлээ алдаж орхисон юм.
" Дулаахан хувцаслахгүй бол ханиад хүрнэ шүү "
Гарт нь атгуулсан халуун латте, толгой дээр нь тависан малгай хоёроос дав хийн цочиж сая дээш өндийн харав. Тэгээд л сэтгэл нь түгшиж зүрх нь тэнхээ мэдэн хурдалж эхлэх нь тэр.
Урт хар үсээ тайрч хойш самнасан өндөр бас царайлаг нэгэн өөрийн хурц бөгөөд хүйтэн нүдээр түүн рүү ширтэн хөндий хоосонг мэдрүүлэм баргил хоолойгоор " Талархах хэрэггүй " хэмээн зөрж одлоо.
Хүйтэн гэхэд хэмийг нь тооцооломгүй хүйтэн мэдрэгдэв. Хөндий гэхэд гүнийг нь мэдэхээргүй гүнзгий санагдав. Зөрөөд одох нь хүртэл гадаах салхинаас ч тэсгэм байв. 5 жилийн өмнөх шигээ таахын аргагүй хүйтэн тэр 5 жилийн дараа ч тэсэхийн эцэсгүй жавартай байлаа.
" Та зүгээр үү? "
Текний өмнө зогссоор байх түүнээс бариста залуу асуувал Жимин толгой дохин цааш явлаа. Тэгээд цонхтой ойрхон суун саяхан гарсан түүний барааг хайвал сүүдэр нь ч үл харагдана.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...