Нам гүм сургуулийн кордиороор хэн нэгний алхах хөлийн чимээ тодхон дуулдана. Улбар шар өнгийн үс, бор цайвар нүд, өндөр бөгөөд булчинлаг биетэй залуу нүүрэндээ инээмсэглэл тодруулсаар зорьсон газраа ирсэн бололтой нэгэн хаалганы өмнө ирж зогслоо. Тэр хүчирхэг нэгэн тул аура нь ойр орчимд байх сурагчдад мэдрэгдэж жүржийн тансаг үнэртээ тэднийг урин дуудах аж.
Хичээл эхэлсэн учир сурагчдын зарим нь хичээлдээ нухлагдаад түүнийг мэдрээгүй ч ангид орж ирэх мөчид бүгд л толгой өндийлгөн улбар шар үстэд анхаарлаа хандуулсан юм. Ихэнх нь уулга алдан эзэрхийлэгч байдал нь давамгайлсан альфагаас эмээж эхлэх бол зарим нэг нь аль хэдийн шүлсээ гоожуулан гөлөрч орхижээ. Жишээлбэл Бён Бэкхён гэх мэт ...
" У Сэүн " гэх хүнгэнэсэн хоолой ангиар тархах төдийд л тэд түүнийг зүгээр нэг альфа биш гэдгийг гадарлаж эхэлсэн юм. Түүний биеэ даасан байдал, түүнээс мэдрэгдэх ховс мэт аура нь ангид байгаа сурагчдын энергийг ховх сорчихсон аятай тэд илт сулбайж байв. Яалтай ч билээ хүчтэй нь хүчгүйдээ эзэн суудгаас хойш улбар үстийн эрхэмсэг бөгөөд хүйтэн байдалд тэд өвдөг чичрэн холуур байхыг хүсэх нь мэдээж хэрэг биз ээ.
" Чи надад түүнийг ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ! "
Бэкхён Жиминд шивнэн хошуугаа унжуулаад " Хэлсэн бол чинь өөртөө анхаарах байсан юм! " гэж гомдоллоно. Харин шаргал үст хариуд нь гүн гэгч нь санаа алдахаас өөрөөр юу ч хэлсэнгүй. Тэрээр өөрийг нь цоолох мэт ширтэх цайвар бор нүднээс дальдчин суудалдаа улам шигдэн сууна. Өмнө нь бол Жимин Сэүнийг хараад л түүнд тэврүүлэхээр гүйдэг байсан. Хошуу нь өмөлзөн дуу нь нялхарч улбар үстийн өргөн цээжинд биеэ хумин дулаацахаар яардаг байж билээ. Хэрвээ сүүлд болсон таагүй явдалд Жимин Сэүнд гомдоогүй байсан бол тэр ангид байгаагаа ч үл тоон улбар үстэд тэврүүлээд эрхэлж байх байсан юм.
Сэүн түүний хойно суусан учир Жимин хичээлдээ нэг л төвлөрч өгсөнгүй. Нуруугаар нь хүйт даан дотно үнэртдэг байсан жүржийн үнэр энэ удаад хамрыг нь хорсгох шахам хурц санагдана. Учир нь Сэүны уур хилэн түүнд хангалттай мэдрэгдэж байлаа.
Жимины бяцхан гар чичрээд үзгээ ч олигтой барьж чадахгүй байхыг ажигласан Бэкхён нэг санаа алдан багш руугаа харвал тэрээр бичиг цаасаа цэгцлээд тун завгүй харагдана. Боломжийг ашиглан сэм босоод хойш эргэн Сэүнийг урд суу хэмээн дохивол тэр нь зангирсан хөмсгөө засан нэг инээчхээд хормын дотор л байраа солин суулаа.

YOU ARE READING
Lusso Perle
ФанфикНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...