49

2.2K 324 134
                                    


Цас тогтсон сандал дээр энгэрээ задгайлж малгайгаа гартаа атган суух шаргал үст өвлийн жихүүн салхинд даарсанаа ч үл анзаарна. Нүд нь тодорхой нэг зүг рүү л гөлийж орхих түүний дэргэд жүржийн үнэр ханхалж удалгүй салхи нэвтлэх цээжийг нь халуун тэвэр бүчих нь тэр.

Салхи тэгээд цас. Өвлийн хүйтэн өнгөнд төгс зохицох улбар өнгө. Тэгээд жүрж. Исгэлэн бөгөөд тансаг тэрээр өвөлтэй зохицох цор ганц ид шид байв.

" Даарчихна шүү дээ, энгэрээ товчил! "

Сэүн Жимины хүрмийг товчлон малгайг нь өмсүүлээд он удаан жил хэрэглэж байгаа нэхмэл цагаан ороолтоо тайлан түүнд зүүж өгөв. Түүний дэргэд л байхад үнэртдэг үнэр Жиминыг аргагүй нялхруулж орхидогт тэрээр одоо ч гайхдаг хэвээрээ. Яаж хайрладаг болохоороо Жон Жонгүгын дэргэд ч гаргаж үзээгүй эмзэглэл нь түүнийг харахаараа цас бороо шиг асгардаг байна аа.

" Сэмэрчхэж. Хаях болсон байна шүү дээ "

Шаргал үст гар дээр нь унасан ороолтны үзүүрийг барин бувтнахад хоолойн хөвчнөөс нь л тэр хэчнээн удаан уйлсан нь илхэн. Сэүн түүний дэргэд суун бээрсэн гарыг нь атган авч халаасандаа хийх ба эрхий хуруугаараа гарыг нь зөөлхөн илбэнэ.

" Сэмэрч дуустал нь хэрэглэнэ. Чи тэгээрэй гэсэн биз дээ "

Шаргал үстээс бэлгэнд ирсэн энэ нэхмэл цагаан ороолт Сэүний хувьд хамгийн нандин бэлэг. Балчир байж том хүн шиг бичсэн асар урт захидлын хамт түүнд ирж билээ. Өвдөж болохгүй болохоор битгий даараарай гэж өгсөн тэр сайхан сэтгэл нь Сэүний дотрыг мөнхийн галаар өрдөөд өгсөн мэт дулаахан санагдаж байсан аж.

" Яагаад хүрээд ирсэн юм? "

Сэүн яг л зөн билэгтэй мэт хэцүү цаг үеүдэд нь гарч ирж таардаг. Жимины хувьд өөрөөс нь ч илүү үнэ цэнтэй нэгэн. Ард нь байж л байдаг хамгийн том хамгаалагч.

Сэүн: Чамайг уйлж байгаа даа гэж мэдэрсэн юм. Би үргэлж л зөв мэдэрдэг, тийм биз?

Жимин: Заримдаа таныг бодол уншдаг юм биш байгаа гэж гайхдаг шүү

Сэүн: Тийм байсан бол бидний хувь тавилан арай өөр байх байсан

Сэүн гунигтайхан инээмсэглээд шаргал үстийн улайсан нүд рүү хэсэг тогтон ширтэв. Үргэлж гэнэн цайлганаар гэрэлтдэг байсан тэр нүд одоо хэзээ ч өмнөх шигээ мишээхээ больжээ. Жимин түүний мэддэг бяцхан хүү байхаа хэдийн больсон байв. Тэр дөнгөж л 19 нас хүрчхээд амьдралд аль эрт буугаад өгчихсөн байлаа. Цог золбоогүй гуниг хурсан үхмэл харц. Үүнд нь Сэүний цээж зүсэгдэх шиг л болсон юм.

Lusso PerleWhere stories live. Discover now