8

2.4K 290 23
                                    

Шөнө дунд хөвсгөр цас хаялан Lusso Perle хот үзэсгэлэнтэйгээр гэрэлтэнэ. Модод баярын гоёлоо зүүгээд өнгө өнгийн гэрлүүд ээлж дараалан анивчих аж.

Баярын сар учраас кафе болоод дэлгүүрүүд харуй бүрийгээс үүрийн гэгээ ортол ажиллана. Хүмүүс ажлаа тараад сая л нэг юм зав гарч дэлгүүр хэсэж дотны хүмүүстэйгээ кафед тухлан суух аж.

Цаа бугын дүрстэй аяганаас уур савсан халуун шоколадны үнэр хамар цоргино. Овъёостой жигнэмэг өвлийн өвгөний уутан дотор байх нь тавганы шийдлийг өхөөрдөм харагдуулах ба хажууд нь байх арай жижгэвтэр хэмжээтэй одой нар улаан цагаанаар алагласан гаатай чихэр үүрчээ.

Цэлгэр цонхоор хотын хөдөлгөөнийг ажин суух хар үстийн нүдийг том гар хаан баргил хоолой чихэнд нь дуулдав.

" Би хэн бэ? "

Залуу хоолойгоо шахан аль болох бүдүүн дуугарах гэж хичээсэн ч түүний хөлдүү найз ямар ч сэтгэл хөдлөлгүй хариу үзүүлэв.

" Өөрийгөө хэдтэй гэж бодоод байгаа юм! "

" Зүгээр хариулчхаач! Баяр болж байхад жоохон настртай байж болдоггүй юм уу! "

Югём үглэсээр гараа аван Жонгүгын урдаас харан суулаа.

Югём: Тэгээд шөнө дөлөөр яах гэж дуудсан юм дээ

Жонгүг: Зүгээр нойр хүрэхгүй байсан юм

Югём: Хаха сайхан наргиа байлаа.

Жонгүг: Үнэнээ хэлж байна!

Югём: За боль доо хөгшөөн, ердөө нойрны дутагдлаас чинь болж би дулаан хөнжил, амтат нойрноосоо хагацаагүй биз дээ?

Жонгүг: Харамсалтай байна.

Жонгүг хэнэггүй гэгч нь хариулаад уур савсах халуун шоколадаа оочлон уухад Югём түүнийг барьж аваад хананд савмаар санагдсан ч өөртөө тэвчээр заалаа.

Югём: Чамайг хараал идээсэй!

Жонгүг: Харинтийм

Югём: Би яачхаад байгааг чинь гадарлаж л байна. Гэхдээ чи хэлмээргүй байгаа бол яахав дээ. Өөрийгөө чиний сайн найз гэж эндүүрч явсан би л тэнэг болго.

Югём цээжээ тэврэн суугаад хар үстийг ярьж эхэлхийг хүлээнэ. Жонгүг өмнө нь хэзээ ч хайр дурлалын талаар ярилцаж байгаагүй бас тэр сэтгэлээ уудлаад байдаг төрлийн хүн биш болохоор Югём түүнд хугацаа өгөх нь зүйтэй гэдгийг мэдэж байлаа. Анх ихрүүд шаргал үстийн талаар ярьж эхэлхэд л Жонгүг нэг л биш байсан. Жэхён Жиминыг ямар хөөрхөн болохыг, хэчнээн жижиг талаар бас ямар эмзэг гэдгийг гээд бүх зүйлийг нь өхөөрдөн тоочиж байхад Жонгүг зөвхөн түүний талаар мэддэг зүйлсээ сонсож байхдаа л инээмсэглэхээ больж чадахгүй байсан. Жиминээс болж зодоон үүсгэхдээ, түүнийг хамгаалах гэж хичээхдээ, өөрийгөө тэвчин шаргал үстийг явуулсаныг гээд Жонгүг яг л Жон Жонгүг биш юм шиг л аашилж байсан. Югём үүнд нь жаргалтай байсан ганц хүн нь байх. Эцсийн эцэст түүний хөлдүү найз хэн нэгэнд тэнэг болтлоо дурлалаа шүү дээ. Эмх цэгц, дүрэм журам, хичээл номноос түр ч болов холдож амьдралд хамгийн ойр асуудалтай болсонд нь Югём баяртай байлаа.

Lusso PerleWhere stories live. Discover now