Бүрэнхий үдшийн тод гэрэл, бүүдгэр тэнгэрийн ганц саран шиг тэр
Түнэр харанхуйн бяцхан гялбаа, тэртээх алсын сүүн од шиг тэр
Үүрийн улаан цолмон, үүлсийн цаадах ягаан цацраг шиг тэр
Үхэжсэн зүрхний минь лугшилт, үгүйлсэн өдрүүдийн минь чимх баясал минь ...
Жонгүг амьсгалах төдийдөө л түүний үнэрээр дутагдаж явсанаа ухаарч цээжинд нь догдлол багтаж ядав. Харж байгаа нүдэндээ итгэж ядахдаа орных нь дэргэд сөгдөж гараа өргөн түүнд хүрч ядна. Тэгээд хурууныхаа үзүүрийг үснийх нь ширхэгт хүргэх аядаад л амьсгалаа түгжив.
Итгэж чадахгүй байсан юм. Нойрсож буй энэ гоо үзэсгэлэн түүнийх байсан цаг хугацаанд. Тэгээд түүнийг алдсанаа, хязгааргүй ихээр санасанаа, одоо гарт нь ч хүрэх гэмтэй нэгэн болсон гэдэгтээ.
Асар богино хугацаа шүү дээ. Өвлийн жавраар ирсэн тэр дөнгөж л айлчилсан хавраар явж. Сая л учирсан байтал тэд одоо хагацаад амжиж. Тэгсэн ч Жонгүг дотрыг нь дүүргэж бас хоослох энэ үнэрийн эзэнд хайртай хэвээр аж.
" Б-Би, би ... "
Нулимс нүднээс мэлмэрч хоолой зангирч үг тасалдахад альфа чухам юу түүнийг ингэтэл нь айлгаж байгааг ойлгосонгүй. Жимин аниргүй байгаагаараа л түүнийг тэгтэл нь чичиргэж байгаа юм болов уу.
Нэг хором, хоёр хором ...
Ширтээд л байсан. Амьсгалахыг нь сонсоод сэрчих вий гэж биеэ чангалан ширтээд л байсан. Духыг нь халхлах шаргал үс, ширхэг ч сэвгүй цагаан арьс, урт сормуус бас юу юунаас илүү түүний дур булаам булцгар уруулыг тэр ажиглан ширхэг бүрийг нь хайрлан энхрийлж байв.
Хэлмээр байгаа үгс мянга мянгаараа байсан ч хэл нь эвэлж чадахгүй, асуумаар байгаа зүйлс цээжинд нь булгилах ч зориглож зүрхлэхгүй байлаа. Зүгээр л дүрийг нь харах жаргал байв.
" Уучлаарай "
Эцэст нь Жонгүг юу ч хийх зориггүйдээ ийн шивнээд өндийн босов. Тэгсэн ч байгаа газраа зогссон хэвээр. Унтаж буйг нь ширтэн ширтсээр хойшлон цонхонд тулж эргэн үсрэх гэтэл нам гүмд доогуур өнгөөр архирах чимээ үйлдлийг нь зогсоож орхив.
Модны үнэр. Жонгүг хэн гэдгийг нь танимагцаа л гацаж орхисон. Нүд нь томорч өвдөг нь чичирч байв. Тэгээд болгоомжлон эргэн харахад тэр харанхуй булангаас гялтганах дүрлэгэр хоёр нүд, хурц соёог харсан юм.
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...