Цонхоор ээх шаргал туяа цасан цагаан залуугийн араас ээж тэнгэр элч шиг гэрэлтүүлэх ба Жимины хөвсгөр үс, нойрмог нүд, булцгар байдал нь Тэхёны эгдүүг хүргэж орхив. Тэр яаж нэгэн зэрэг эгдүүтэй бас үзэсгэлэнтэй байж чаддаг байна аа!" Би гартаа цэцэг барьсан гэж бодсон ч тэр цэцэг гарт минь биш өмнө минь байж "
Тэхён инээмсэглэн түүнд том саглагар дэлбээтэй цагаан сарнай өгөхөд Жимин одоо ч нойроо бүрэн үдээгүй байлаа.
" Профессор оо та зүүдэндээ явдаг юм уу? Амралтын өдрөөр энд яах гэж ирсэн юм? "
Жимин нүдээ нухсаар асуухад Тэхён түүний гарыг барин сарнайгаа атгуулаад " Чамайг эргүүлэх гэж ирсэн юм. Өнөөдрөөс би чиний араас эрчтэй гүйх болно " гэвэл Жимин одоо л нойрноосоо сэрсэн мэт нүд нь бүлтэлзлээ.
Жимин: Та тэнэг юм уу эсвэл намайг үл тоогоод байгаа юм уу? Надад хайртай хүн байгаа гэж хэлсэн биз дээ!
Тэхён: Тэгээд юу гэж? Чамд хайртай хүн байгаа нь миний асуудал биш. Чи минийх биш нь л миний асуудал.
Жимин: Та тэгээд надтай явалдах гээд байгаа юм уу?
Тэхён: Хүсвэл нууц амраг чинь болж болно шүү хонгор минь!
" Байнга кофе уувал зүрхний шигдээс болно шүү дээ. Энэ хавь дээр сонголт! "
Жимины өмнө уур савссан халуун шоколад тавигдах ба үнэр нь сэтгэл сэргэм сайхан үнэртэнэ. Тэхёнаас какао үнэртдэг болохоор ч юмуу халуун шоколад Жиминд цаанаа л таатай санагдаж халамжилсан бяцхан үйлдэлд нь хайрлагдсан мэдрэмж зүрх дулаацуулан төрөх нь тэр.
" Ингэх хэрэггүй гэж хэлээд байхад ямар зөрүүд юм бэ! Би зөрүүд залууд дургүй. "
Жимин хэчнээн таатай байсан ч тавгүйрхсэн мэт хүлээн авахад Тэхён доош тонгойн Жимины тунгалаг хар нүд рүү цоо ширтэн "Би зөрүүдлээд байгаа юм биш миний сэтгэл л зөрүүдлээд байна. Хайр гэдэг чинь дуулгавартай байхыг биш зөрөхийг л хэлдэг юм ш дээ. " хэмээн инээмсэглэв. Тэгээд өндийхдөө шаргал үстийн духыг хурдхан шиг үнсчхээд холдсонд Жимины нүд бүлтэртлээ томорч хацар нь улаа бутрах нь тэр.
" Надад итгээрэй, хайр ундарч байхдаа гөжүүдлэж харин дуусахаараа дуулгавартай болдог. "
" Радиус олох хэцүү байна уу? "
Математикийн хичээл орох бөгөөд Жимин бодож чадахгүй байгаа бололтой нухацтай царайлан сууна. Тэгээд профессор альфаг дэргэд нь ирэн асуухад горьдлого тээн толгой дохисон ч альфа түүнд түүний төсөөлсөн шиг тусалсангүй.
YOU ARE READING
Lusso Perle
FanficНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...