Цас бударч хүүхдүүдийн баясах дуу цонхны цаанаас бүдэг сонсогдоно. Жимин хичээнгүйлэн тоогоо бодох бол түүний шинэхэн танил ширээ дэрлэн хонх дуугархыг хүлээн цонхоор цас будрахыг ажих аж.
" Жимин аа тараад хамт цасаар тоглох уу? "
Хүүгийн нам хоолойг сонсоод Жимин хэсэг бодол болов. Түүнд өмнө нь хэзээ ч найз байгаагүй. Бас цасаар тоглож байсан удаа нэг ч үгүй. Тэр даарах дургүй болохоор цасанд хүрэх дургүй нэгэн. Гэхдээ ...
Жимин гадаа тоглон гүйлдэх сурагчдыг хараад нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодрууллаа.
" Тэгье. Гэхдээ ах нар зөвшөөрвөл шүү дээ. "
Жимин өөрийг нь харж хандах үүрэгтэй ихэр альфа нарыг дургүйцэхгүй байх хэмээн найдна. Хэрвээ тэд зөвшөөрөхгүй бол тэр үг дуугүй гэртээ харих ёстой. Учир нь түүний эцэг ихэр альфа нарын үгэнд орж байхыг сануулаад мөн хамаагүй хүмүүстэй найзлахгүй байхыг ч анхааруулсан. Гэхдээ хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүү түүнтэй найзлахыг хүсвэл Жимин зөвшөөрөх болно гэдгээ өөртөө амлачихсан байсан. Тиймээс хэдий муухай ч гэлээ шинэхэн найзынхаа талаар хүнд хэлэхгүй байхаар шийдэв. Хэрвээ хэлчих юм бол тэд түүнийг Бэкхёнтой найзлахыг зөвшөөрөхгүй байвал яах юм? Бэкхён түүнд үнэхээр их таалагдаж байгаа. Тэр түүнд аюулгүй санагдсан анхны хүн.
Тарах хонх дуугархад Бэкхёны нүд сэргэн дэвтэр номоо хам хум цүнх рүүгээ чихнэ. Түүний дэргэд Жимин удаан мөн эмх цэгцтэйгээр хичээлээ хураах аж.
" Тэгэхээр зав байвал бид нартай болзоонд явбал ямар вэ? "
Ангийнх нь хэсэг альфа нар тэднийг тойрон бүчхэд Жимин айж эхлэв. Тэр зожиг бас хэт эмзэг тул хурц үнэртэй альфа нар түүнийг айлгаж байлаа. Жимин төрсөн цагаасаа л гэртээ өссөн. Тэр бусад шиг цэцэрлэгт явж, хүүхдүүдтэй нөхөрлөж, олон хүнтэй газраар явж байгаагүй. Төрөхдөө л маш бяцхан төрсөн учраас түүнийг эсэн мэнд өсгөхийн тулд маш их асаргаа шаардагдсан. Тиймээс гэнэт л нийгэм шиг шаардлагатай болсон нь түүнд их ачаалал өгч байгаа билээ.
" Бид хоёр завгүй байна. Тиймээс зам тавьж өгнө үү! "
Бэкхён хэдий омега ч альфа нараас айдаггүй мөн адаар ааштайгаараа алдартай нэгэн. Өдийг хүртэл түүнд ойртох гэж оролдсон альфа нар ясаа хугалуулаад л дуусаж байснаас өөрийн болгосон нэг ч альфа байхгүй билээ.
![](https://img.wattpad.com/cover/236873539-288-k402553.jpg)
YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...