Шилэн самбарт улаанаар бичсэн янз бүрийн тэмдэглэлүүд харагдана. Чанёол бүгдийг нь эхнээс нь уншин өөрийн хийж гүйцэтгэсэн ажлуудаа цохон тэмдэглээд дутуу хэсгийг нь анхааруулгын тэмдэгтээр зурж ойрын хугацаанд дуусгах ёстойгоо өөртөө сануулах аж. Тэр хэдийнээ хэд хэдэн үл хөдлөх хөрөнгийг хувьдаа авч чадсан бөгөөд одоо хамгийн том ажлууд нь л үлдэчхээд байв. Жон ноёны газрын тосны компаныг татан буулгаж Ким ноёны үнэт чулууны нийлүүлэлтийг зогсоочихвол тэр Сувдан хотын хамгийн том нөлөө бүхий хүн болно. Хэдий хааны угсааны хүн ч хувьдаа их хэмжээний хөрөнгөтэй байхыг эсэргүүцдэг хуулийн эсрэг тэр хүчин мөхөс. Тиймдээ ч Сэүн Жимин нарыг гэрлүүлж У сайдыг ятган хуулинд өөрчлөлт оруулахыг хүсч байлаа. Гэвч эцсийн эцэст энэ бүх хөрөнгө түүний жинхэнэ хүсэл биш. Тэр зөвхөн альфа болж төрснийхөө төлөө эцэгтээ өөр шиг нь хүчирхэг нэгэн гэдгээ л батлахыг хүссэн аж.
" Хэр удаан хүлээлгэх юм! "
Чанёолыг түмэн бодлоос нь салган ирсэн зурвас түүнийг инээмсэглүүлнэ. Тэр хэдий Жон ноёнтой дайсагналцаж байгаа ч гэсэн энэ нь Жэхёнтой гэрлэхэд саад болохгүй гэж найдна. Учир нь Жон ноён хэзээ ч эрх мэдлээс татгалзах хүн биш юм.
" Би чамд бэлэг авах гээд оройтчихлоо. Үнэндээ чам шиг үзэсгэлэнтэй цэцгийг Сувдан хотоос олох амаргүй байлаа "
Чанёол тэвэр дүүрэн цэцгийн баглаа сунгахад Жэхён түүнийг бүхэл бүтэн цаг хоцорсоных нь төлөө час улаан сарнай цэцэгсээр нь нүүр нүдгүй балбаж орхих нь тэр.
Жэхён: Муу шалиг новш! Хаа сайгүй ургадаг зэрлэг сарнай зулгааж авчирчхаад хүн доромжлоод байх юм!
Чанёол: Чи романтик байлгахыг хүссэн биз дээ?!
Жэхён: Романтик байх чинь намайг хүлээлгэхийг хэлдэггүй юм! Би ер нь чиний юунд болдог байна аа! Үхэр шиг том нүдтэй, элф шиг дэлдэн чихтэй, анааш шиг өндөр биетэй. Үнэндээ чамд тэр гэчих гоо сайхан юу ч алга!
Чанёол: Анх надтай унтахдаа хамгийн царайлаг нь гэж шүлэнгтээд байсныг чинь санаж байна шүү!
Жэхён: Тэгэхэд чинь би согтуу байсан юм за юу!
Чанёол: За яахав, адилхан альфа байж бүх зүйлээрээ чамаас том байсанд уучлаарай, ялангуяа өгзөгний тухайд!
Чанёол жуумалзан хэлэхэд Жэхёны нүүр улайн уурлах уйлах нь зэрэгцээд ирэв. Тэгээд урт хөлөөрөө Чанёолын гэдэс рүү хүчтэйхэн тийрч унагаад "Тэгээд чиний бахархал чинь өгзөгнийхөө нүхэнд хүрдэггүй л биз дээ! " хэмээн ширэв татлаа.

YOU ARE READING
Lusso Perle
FanfictionНар мандаагүй бүрхэг тэнгэр бүхнийг гэгээ татуулахын төлөө өөрөө хиртье ...