2

3.4K 314 19
                                    

Цас хаялж Lusso Perle хотын гудамж үзэсгэлэнтэйгээр мэлтийнэ. Хүн бүрийн нүүрэнд мишээл тодорч удахгүй айлчлах зул сарын төлөө бүх модод гэрлэн чимэглэлээр гоёжээ. Lusso Perle-н өвлийн цэнгүүн эд дундаа орж ноён Жон болон Пак ноёны гэр бүл нэг ширээнд сууцгаана.

" Хөвгүүд маань түүнээс ах ч гэлээ түүнтэй сайн найзууд болж чадах байх. Манай хөвгүүд Жиминд зөв үлгэр дуурайлал үзүүлнэ гэдэгт би итгэлтэй байна. "

Ноён Жон инээмсэглэн хэлэх ба өөрийн хөвгүүд рүү сэм ширүүн харц шидлэх нь томоотой байхыг сануулж буй хэрэг байлаа. Харин Пак ноёны царайнд тун таагүй төрх тодорчээ. Магадгүй бяцхан санаа зовнил? Тэрээр Жон ноёнтой эртнээс найзалж ирсэн болохоор түүний хөвгүүдийг сайн хүүхдүүд гэж итгэж байгаа ч тэд чинь өсвөрийн альфа нар. Нүднээс нь л асар их цог жавхаа, эрч хүч мэдрэгддэг. Тэд дүрэм зөрчих дуртай төрлийнх гэдэг нь илт байсанд өөрийн бяцхан хүүг итгэж нөхөрлүүлнэ гэдэг хэцүүхэн санагдана.

" Тэд түүнтэй заавал зууралдах шаардлагагүй дээ. Зөвхөн холоос ч байсан багахан харж байхад л болно. Хүү маань жоохон, бас үеийнхнээсээ хамаагүй жижиг тул хэн нэгэн дээрэлхүү этгээд түүнийг гэмтээх вий гэхээс л хамгаас их санаа зовниж байна. "

Пак ноён өөрийнхөө баруун талд суулгасан бага хүүгээ харан хэлэх ба түүний хөвсгөр шар үснийхээ цаана нуугдсан гэмгүй хөөрхөн нүд рүү тогтуунаар харна. Пак ноён төдийд ч, өдийд ч түүн рүү нэг ч удаа ширүүн харц шидэлж байгаагүй. Харин хэт мэдрэмтгий, эмзэг бас бүрэг өссөн хүүгээ хэнээс ч илүү хайрладаг нэгэн аж.

Пак Жимин. Түүний талаар бага зэрэг ярилцацгаая.

Тэгэхээр энэ яг Цасангоогын үлгэр шиг. Тэр өвөл төрсөн. Цав цагаан хөвсгөр цас хаялсан үдэш. Та нар мэднэ дээ. Өвлийн тэнгэр бусад улирлаас илүү цэлмэг байдаг болохоор одод яг л сансар огторгуй шиг бөөн бөөнөөрөө тод гялалзан түгдэг. Түүнийг төрөхөд яг л тийм тогтуун өвлийн шөнө байлаа. Цас шиг цагаан арьстай, оддыг бүхлээр нь багтаасан мэт гялалзсан хар нүдтэй, час улаан уруултай хүү. Давхраагүй хэр нь том нүд нь инээх үедээ зураас татан нуугдчихдаг нь яг л аав шигээ. Тэр үнэхээр Цасангоо байв. Харин ялгаа нь гэвэл тэр ээжийнхээ намрын өнгө шиг шаргал үсийг өвлөж авсан юм.

Тэр маш жижигхэн. Хэдийгээр 15 настай хүү ч үеийнхнээсээ хамаагүй намхан. Гэвч тийм л болохоор үнэхээр хайр татам харагддаг байх.

Lusso PerleWhere stories live. Discover now