22

2.5K 307 46
                                    

Шөнийн замаар сүлжилдэн давхих машинуудын зарим нь гэрлэн дохиог ч үл тоон хурдаа аван давхина. Тэдгээр цөөн дүрэм зөрчигчдийн дунд Чанёол ч мөн байх ажээ. Түүний хувьд бяцхан дүүгээ авч явахдаа замын дүрмийг ягштал баримталдаг ч энэ удаад өөр байв. Ууртай фермон машинд зонхилж амьсгал авах ч хүнд байв. Үрүүлээ чанга базсанаас болж зарим хэсэгт нь цууралт хүртэл үүсчихсэн. Ахыгаа ийм байдалд хүртэл уурлуулсан анхны удаа тул Жимин суудалдаа улам л шигдэн хоёр өвдгөө тэвэрч байдгаараа чичрэх аж.

Чанёол: Амьсгал ав!

Нам гүмд баргил дуу чанга дуулдахад Жимин цочин бүлтгэнэх ч яагаад ч юм биеэ чангалчхаад амьсгалаа гаргаж чадахгүй байлаа.

Чанёол: Гэртээ цогцсыг чинь аваачмааргүй л байна шүү! Эсвэл яг одоо буугаад алх!

Замын хажуу руу шахаж зогсоход шаргал үстийн цийлэгнэсэн нулимс ар араасаа ундарч эхлэв. Амьсгалаа удаан түгжсэнээс болж нүүр нь улайсан байх ба зүрх нь зогсчих шахам чичирнэ.

Чанёол: Ингэхээ мэдсээр байж хязгаарыг давах ёсгүй байсан юм. Миний урам хугарч байгаа шиг аав ч бас чамд итгэл алдрах байх. Юуны төлөө хамаг байдгаа дэнчин тавин байж чамайг хамгаалдаг билээ дээ. Гэтэл тийм үнэ цэнээ чи мэдсэнгүй!

Жимин: У-Ууч-лаа-рай, ү-үнэ-хээр уучлаа-рай ах аа

Чанёол: Чиний бие, чиний сэтгэл, чиний сонголт. Үүнд уучлал гуйх шаардлагагүй. Зүгээр л тийм хуймгай өчүүхэн нэгэн байсныг чинь бид өөрсдөө дур мэдэн хэтэрхий өндрөөр үнэлсэн.

Жимин: Ах аа

Чанёол: Очоод Сэүний нүүрийг харж чадах уу? Чамд ямар сэтгэлээр ханддагыг нь эрх биш мэдэж байгаа биз дээ. Чиний энэ тэнэглэлд сэтгэлээ тэвчээд дэргэд чинь үлдэх хүн тэрнээс өөр байхгүй. Жон Жонгүг альфа гэхэд хэтэрхий жигшмээр хүн. Үнэхээр л чамд хайртай бол эцгийнхээ өөдөөс сөрж чадах эр зориг байх л байсан.

Чанёол үг бүрээрээ шаргал үстийн сэтгэлийг сийчин асар их гэмшил дунд живүүлж орхив. Жимин өөрийгөө зүхээд ч үл барна. Яагаад бие сэтгэлийн жаргалд ташуур алдан тэмүүлж байхдаа аавыгаа, ээжийгээ бас ахыгаа бодож болоогүй юм бол? Яагаад тийм амархан түүнд буугаад өгчихсөн юм бэ? Одоо эцгийнхээ нүүрийг хэрхэн харах билээ, Сэүнд юу гэж хэлэх вэ? Жимины тархин дахь үй олон бодлууд хийгээд гэмшлүүд нь түүнийг улам л цурхиран уйлахад хүргэж байлаа.

Lusso PerleWhere stories live. Discover now