36

1.4K 214 43
                                    

Салхи яаран исгэрэхдээ хаврын үнэрээр сэтгэл жиндүүлж уйтай намрын өнгө шиг уйтгар сэмлэж нулимс дуудна. Ганцаар дассан зүрх цээжинд таарахгүй багадаж эргээд бүтэн цохилохгүйгээр сиймхий гаргаж дааруулна. Зүрх хүртэл хөгөө алдаж зүүд хань нэхэхэд зүгээ алдсан хайр эзнээ эрэн хэсүүчлэх юм.

Түрүү хаврын салхи ямар дулаан байсан юм бэ? Тэрхэн үеийн сэтгэл минь ямар дэврүүн байсан юм бэ? Тэгэхэд байсан ганцаардал ямар жаргалтай байсан юм бэ, тэр жилийн шөнө хэчнээн аниргүй байгаа вэ!

Жонгүг задгай тавьсан хүрмээ дэлгэж салхи угтан тэврэхдээ дотроос нь идэх зовлонг түүгээр л туучих мэт санаж дагжин чичрэх мөртлөө ер дулаацахыг хүссэнгүй. Тэр хэзээ ч дурлахгүй мэт бардам явсан нь саяхан атал тийм зөрүүд зүрх нь одоо шархиран өвдөх нь гаслантай. Түүний согтуу ухаан биенд нь нэвт шингэсэн гашуун үнэрийн хамт тэвчимгүй өвдөлтийг аажмаар мартуулж түг хийх зүрхнээс нь бодол санааг нь үргээн үлээхэд тэр арай хийн гуйвж явсан газартаа тасарч орхив. Хүйтэн зам доороос нь хайрч моддын шаржигнах чимээг чихэндээ тосон сонссоор удалгүй унтаад өгөхөө мэдэж байгаа ч нүдээ аньсан хэвээр хэвтэнэ. Тэгээд бодол, зүүдийг нь зэрэгцэн эзэлж бодит, хоосонг ялгаж дийлэхээ байтлаа санадаг болсон тэр нэгний тухай хэсэгхэн жаргалаа нэхэн дулаацаж байв.

Баярын хонх жингнэсэн өвлийн тэр үдшээр Сувдан хотын цэнгүүнд оролцохдоо хорвоо ертөнцийн хамгийн сайхныг тэгэхэд л анх харж билээ.

Ерөөсөө л үлгэрээс амилсан гоо үзэсгэлэн. Өвлийн жаврыг үргээж ирсэн гайхамшиг. Цасан ширхгээр урлаж сүүн оддоор чимэглэсэн дун цагаан арьс, дур булаам нүд, дурлаж шунам уруултай бодит ертөнцийн Цасангоо. Тийм л болохоор Пак Жимин гялалзсан гоо төрх, гэнэн хонгор аалиараа Жон Жонгүгыг өмнөө сөхрүүлж зүрхийг нь өөртөө авсан цор ганц омега юм.

Жонгүг түүнийг туйлын ихээр санаж байв. Бүлээн нулимсаа барьж чадамгүй, бүтэн биеэ тогтоож дийлэмгүй ихээр санаж байв. Хачин ихээр хайрлах мөртлөө хайрлах аргаа олж чадахгүй, хар төрж харамлах мөртлөө хамт байх эвээ олохгүй, зүйргүй их үгүйлэх мөртлөө зүгээ мэдэн очиж чадахгүй, зүрхээ өвтгөн шаналах мөртлөө зөрүүд зангаа гээж мэдэхгүй тийм л дэрсхэн сэтгэлтэй аж, Жонгүг.

" Би танаас айж байна! "

Салхиар туугдан ирсэн мэт танил дуунд цочин сэрэхэд үүрийн улаан туяа түүнийг угтан мэлтийнэ. Жонгүг бээрсэн биеэ дааж ядан өндийхөд цээж нь хүнд оргиж толгой нь янгинан өвдөж байлаа.

Lusso PerleWhere stories live. Discover now